ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Өнөөдөр 2019.08.02. Монгол эх оронд маань нар 05 цаг 30 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 29 градус, үүлшинэ.

Өнөөдөр Азербайжанд Кино урлагийн өдөр бол ОХУ-д Шүхэрчдийн өдөр, Хойд Македонид Бүгд найрамдах улсын, Сербид Агаарын хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Уэс Крэйвен, рок гитарчин Жо Линн Тернер, Францын жүжигчин Оливье Грюнер, Австралийн жүжигчин Сэм Уортингтон, Америкийн жүжигчин Эдвард Ферлонг, Францын дуучин, жүжигчин Присцилла, Австралийн жүжигчин Элизабет Дебики, Оросын биатлонч, дэлхийн аварга Антон Бабиков зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1953 оны энэ өдөр Румыны Бухарест хотод эхэлсэн Дэлхийн Залуучууд Оюутны дөрөвдүгээр их наадамд Монголын залуучууд, оюутны төлөөлөл оролцжээ.

1996 оны энэ өдөр АНУ-ын цэргийн нисэх онгоцны дугуйны бүхээгт хоёр монгол хүү нууцаар сууж, Улаанбаатараас Японы Окинава арал хүртэл ниссэн эмгэнэлт явдал болсон юм. Тэдний нэг нь нислэгийн үеэр хөлдөж нас барсан бол нөгөө нь буусны дараа эмнэлэгт нас баржээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1972 оны энэ өдөр Египт, Ливийг нэгдмэл улс болгох хэлэлцээр хийж байжээ.

1990 оны энэ өдөр Ирак Кувейт рүү довтлов.

1996 оны энэ өдөр ОХУ-д цаазын ялыг сүүлчийн удаа гүйцэтгэжээ. Энэ өдөр 11 өсвөр насны хүүхдийг хөнөөсөн этгээдийг цаазлав.

Өнөөдөр үс засуулбал нас ахар болно гэж дорнын зурхайд буужээ. Гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, лус тахих, мал худалдан авахад сайн. Харин цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хот балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Хол газар явах гэж байгаа бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.61) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
matilda(197.234.221.173) 2025 оны 03 сарын 13

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top