Болороогийн мөрөөдөл - Чи бол ГЭРЭЛ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороог монголчууд эчнээ танина. Түүний нөхөр цаг бусаар буюу ажлын байран дахь ослын улмаас таалал төгсч, хүнд уй гашуу тохиолдсон. Гэсэн ч тэр сэтгэлийн хаттай, тэвчээртэй, ухаалаг гэдгээ харуулж,  сошиал сүлжээндээ өөрийн зорилго, хүсэл тэмүүллийнхээ талаар бичсэн нь олон олон уншигчдын сэтгэлийн утсыг хөнджээ. Хүн бүрт ухаарал хайрласан, энэ нийгэмд гэрэл тусгасан түүний бодлыг хуваалцъя.

Болороо, Чи бол ГЭРЭЛ... Мөрөөдөл нь биелж, олон олон Болороо сайхан амьдрах болно оо...


Буянжаргалын Болороо


Өнгөрсөн долоо хоногт Шведэд амьдардаг үеэл маань хоёр хүүхэдтэйгээ (6 болон 10 настай) ирж, уй гашууг минь хуваалцсан юм. Би дотроо нэг л зүйлийг харахыг хүсэж байлаа. Тэр нь хүүхдүүд нь намайг хараад гайхаж, цочих, надруу зааж байгаад ээжийнхээ чихэнд шивнэж ярих нь уу (манайхны хүүхдүүдийн гаргадаг байдал) гэдгийг нь харах байлаа. Гэтэл тэр хүүхдүүд намайг огт гайхсангүй, надаас эмээсэнгүй зүгээр л хажууд ирээд сууж юм идэж уугаад тоглож байлаа.

Тэгээд би танай хүүхдүүд надаас айж эмээхгүй байна шүү танай тэнд над шиг хүмүүс бусадтай адил сураад нийгэмд гараад явж байгаа болохоор тоохгүй байна тэ гэтэл тиймээ ангид нь ч ийм саажилттай хүүхэд сурдаг, гудамжаар ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс явж байдаг болохоор тоодоггүй гэж байна. Миний эцсийн хүсэл ердөө л энэ ТУСГАЙЛСАН ХАНДЛАГААР БИШ ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧМААР бүгд хамтдаа хөгждөг ийм л нийгмийг бий болгох юм шүү дээ.

Манай хүүхдүүд гайхаж шоолдог нь тэдний буруу бишээ. Анх удаа харсан хүн гайхах нь аргагүй харин байнга хардаг бол дээрх хоёр хүүхэд шиг л байна. Гол буруу нь өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асуудал нь байна гэж бодож ирсэн хандлага, түүнд зориулагдсан төрийн бодлогод байгаа юм. Харин орчин нь бүрдчихвэл бусадтай адил сурна, хөгжинө, хөдөлмөрлөнө. Гэтэл БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ЗАМ ТЭЭВЭР ямар ч ХҮРТЭЭМЖГҮЙ, ойлголт бага байгаад л учир нь байна. Тиймээс надад мөрөөдлөө орхиод мөнгө хөөх хүсэл алга. Амьдралаа бодох хэрэгтэй ч гэсэн ард маань маш олон Болороо шиг амьдарсан, амьдрах хүмүүс байгаа учир амин хувиа бодох ёсгүй.

Иймээс ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН салбартаа ХНХЯ-ндаа ажиллах болно. Ажлын байраа хэзээ нэг өдөр солих байсан ч энэ салбараасаа гарахгүй.

Ханьтайгаа байхдаа мөн л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн бусадтай адил хайрлаж, дурлаж, бие биенээ халамжилж болдгийг үлгэрлэнэ гэж ярьж байсан учраас би мөрөөдлөө орхивол түүнийгээ хуурсантай ижил болно.

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
So(85.229.205.216) 2019 оны 08 сарын 02

Amjilt

2  |  0
Агий(202.126.89.249) 2019 оны 08 сарын 10

Нөхрийнхөө 49 хоногийг дуусгачаад ярих хэрэгтэй! Нийгмийн анхаарлийг хэт өөртөө татах гэж байгаа юм шиг харагдаад байна. Инээж барьсан зураг мураг тавиад . Уй гашуу тайлагдаагүй үед даруу байх хэрэгтэй.зохимжгүй б.а!

4  |  19
Эвтанзыг зөвшөөр(202.126.89.116) 2019 оны 08 сарын 06

Нийгмээрээ солиорч байна. Энэрэнгүйн арга ямар чухал гэдгийг иймэрхүү тэнэгүүдээ устгаад цааш хөгжсөн улсуудын түүх тод харуулна. Тэнэг хүнийг хөөргөж даажигнах аа больцгоо!!! Нэртэйгээр нь мундаг болороог олон тоогоор үржүүлцгээе гэх нь хольгүй юм ярьцгаах юм аа

2  |  24
So(85.229.205.216) 2019 оны 08 сарын 02

Amy

0  |  0
Zochin(172.58.38.202) 2019 оны 08 сарын 03

Tiimee chi bol olon hunii duu hooloi bolson, buhnii hiihiin toloo yavdag chinii chin ermezel, husel dandaa bieleh bolno

3  |  0
mongol(77.119.128.109) 2019 оны 08 сарын 02

uneheer uhaalag saihan busgui yumaa. Zorison heregee buteej niigemee tuucheeleerei ohin mini

2  |  0
enhtuya(202.126.89.179) 2019 оны 08 сарын 02

mundag bvsgvi amjilt

3  |  0
Urnaa(202.9.42.13) 2019 оны 08 сарын 02

amjilt mundag uhaantai ohin shuu

2  |  1
Зочин(202.72.245.204) 2019 оны 08 сарын 02

МУНДАГ ОХИН ШҮҮ, АМЖИЛТ

4  |  0
Наак (203.91.115.44) 2019 оны 08 сарын 02

Мундаг сэтгэлтэй хүүхэн байна амжилт хүсье

2  |  0
Наак (203.91.115.44) 2019 оны 08 сарын 02

Мундаг сэтгэлтэй хүүхэн байна амжилт хүсье

2  |  0
Хаха(64.119.24.161) 2019 оны 08 сарын 06

Постоор мэдээ хийхээ боль

7  |  0
Top