СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Булган, Сэлэнгийн нутгаар усархаг бороо орно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Маргааш /2019.07.27/ Булган, Сэлэнгийн нутгаар их хэмжээний усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна.

Баруун аймгуудын нутгаар:  Долоодугаар сарын 28-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Салхи 25-27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 27-нд ихэнх нутгаар бороо, 28-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 27, 28-нд дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27-28-нд зарим газраар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-наас нутгийн өмнөд хэсгээр хална.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 27-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-26-нд ихэнх нутгаар хална.

Эх сурвалж: ЦУОШГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top