ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, НМХГ-ын хамтран Нийслэлийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд энэ сарын 17-ны өдрөөс шалгалт хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар нийт 16 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, импортлогч орны хорио цээр, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхийг батлагдсан шалгуураар дүгнэлт өгч, зөвлөгөө өгчээ.
Хяналт шалгалт наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтын явц 45 хувьтай байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )