НӨАТ: Таван хүн 10 сая төгрөг хожлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

НӨАТ-ын урамшууллын зургаадугаар сарын сугалааны тохирол өчигдөр /2019.07.21/ боллоо.

Энэ удаагийн тохиролд зургаадугаар сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн 26 сая 207 мянга 697 баримт хамрагдсан байна. Сугалааны тохирлын супер шагналын тохирлын дугаар 25410684 гарч, 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Харин 10 сая төгрөгийн таван азтан тодроод байна.
Энэ удаагийн сугалааны азын дугаар 27818931

  • Гурван орон тоо нь таарсан буюу 30 мянган төгрөгийн азтан: 26 мянга 277 иргэн
  • Дөрвөн орон тоо нь таарсан буюу 100 мянган төгрөгийн азтан: 2574 иргэн
  • Таван орон тоо нь таарсан буюу нэг сая төгрөгийн азтан: 271 иргэн
  • Зургаан орон тоо нь таарсан буюу таван сая төгрөгийн азтан: 28 иргэн
  • Долоон орон тоо нь таарсан буюу 10 сая төгрөгийн азтан: Таван иргэн тус тус тодорсон байна.

НӨАТ-ын урамшууллын сугалааны дараагийн тохирол наймдугаар сарын 18-нд болно. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дулмаа(66.181.179.94) 2025 оны 03 сарын 13

Хүмүүст нь эргүүлж өгвөл сайн. Хүний юмаар хүүдэгнэж сугалаа нэрээр идэхээ боливол таарна.

2  |  0
bi(122.201.31.28) 2025 оны 03 сарын 13

zugeer 10 huvia avmaar bn. sugalaa ene ter yavuulj zarimd ni tsum ugch, zarim ni hooson bj bhaar. bugd l zartsuulsan munguniihuu 10 huvia avah ni shudarga bizdee. 10 huvia aviya

2  |  0
Top