Боинг 737 MAX онгоц 2020 оноос хойш ниснэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 15

АНУ-ын Боинг компанийн Боинг 737 MAX онгоц зорчигч тээврийн үйлчилгээгээ 2020 оноос хойш сэргээх боломжтой гэж Wall Street Journal сэтгүүлд мэдээлжээ.

Энэ хугацаанаас өмнө тус компани Боинг 737 MAX загварын онгоцонд илрээд буй алдаа, дутагдлаа засаж амжихгүй гэж онцолжээ.

Боинг компани алдарт онгоцныхоо программ хангамжийг шинэчлэх чиглэлээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн удирдах газрын бүтцийн өөрчлөлт мөн онгоцны ашиглалтыг сэргээх хугацаанд нөлөөлж болзошгүй хэмээн үзэж байна. Энэ намар АНУ-ын Сенат Холбооны иргэний агаарын тээврийн удирдах газрын шинэ даргаар Стивен Диксоныг томилох магадлал өндөр байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top