Дэлхийн аварга Б.Буджаргалд ГУРВАН ӨРӨӨ БАЙР бэлэглэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

Олон өдрийн гүйлтийн тэмцээний Дэлхийн гурван удаагийн аварга Б.Буджаргалд "Эрхэт Монгол" групп гурван өрөө байр бэлэглэж, түүний тэсвэр хатуужлын спортоор олон жил тууштай хичээллэж, өндөр амжилт гаргасныг урамшууллаа.

Б.Буджаргал 10 хоногт 1304 км гүйж, монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд гайхуулж чадсан юм.

Өдөрт 1-2 цаг унтаж, 100-180 км замд гүйх хүнд даалгаврын ард амжилттай гарч, хэт холын марафон, олон өдрийн гүйлтийн төрөлд дэлхийд гурван удаа түрүүлсэн Б.Буджаргал 2008 оноос эхлэн хэт холын зайн гүйлтээр хичээллэж, өөрийгөө ялан дийлж, өдгөө дэлхийд данстай тамирчин болжээ.

Монгол Улсаа дэлхийд сурталчилж буй түүний үйлсийг зохих ёсоор үнэлэх учиртай хэмээн “Эрхэт Монгол” группийн удирдлагууд үзэж, тус группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр нутгийн зон олон, багын анд нөхөд, спорт сонирхогчийнхоо хувиар түүнд ийнхүү хүндэтгэл үзүүлэв. 

Монгол Улсад спортын бүх төрлийг эн тэнцүү түвшинд үнэлдэг тогтолцоо бий болоосой гэж олон хүн хүсдэг. Хүчит бөхчүүдээ наадмаар өндөр бай шагнал авахыг хараад ард түмэн өндөлзөн баярладаг билээ. Үндэсний спортоо урамшуулдаг энэ жишгээр өөрийн үнэн хүч, тэвчээр хатуужил, оюуны бяраар дэлхийд улсынхаа нэрийг гаргаж буй тамирчдынхаа хөдөлмөрийг тухайн цаг үед нь үнэлдэг болох нь спортынхны мөрөөдөл.

ОУХМ Б.Буджаргал тун удахгүй дараагийн тэмцээндээ мордоно.

Наймдугаар сарын 7-нд АНУ-д эхлэх зургаан өдрийн уралдаанд тэрбээр дэлхийн рекорд тогтоох том зорилго тавьжээ.

Дашрамд сануулахад, өнөөдөр орой буюу 2019.07.14-ний 21.30 цагт Дэлхийн аварга Б.Буджаргалтай хийсэн сонирхолтой ярилцлагыг ТВ8 телевизээр болон фэйсбүүк лайваар хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Selenge(64.119.25.224) 2019 оны 07 сарын 24

Mundag

0  |  0
erdenee(202.9.45.106) 2019 оны 07 сарын 15

Amjilt

0  |  0
Top