Байлдааны сум алдагдсантай холбоотойгоор Бригадын генерал Л.Гансэлэмийг ЧӨЛӨӨЛЛӨӨ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Зэвсэгт хүчний дугаар ангиас өнгөрсөн тавдугаар сард  их хэмжээний байлдааны сум, галт хэрэглэл алдагдан шүүх хяналтын байгууллага хэргийг шалгаж байна.

Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 311, 345-р ангийн захирагчаар тухайн үед ажиллаж байсан бригадын генерал Л.Гансэлэмийг  2019 оны долоодугаар сарын 5-ны өдрийн ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн дахин галт хэрэглэл, цэргийн анги салбаруудаас алдагдсан тохиолдолд тухайн ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх заалтыг тушаалд оруулахаар болов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Няmaa(202.179.25.235) 2025 оны 03 сарын 13

Чөлөөлөөд л болоо юу тэ

1  |  0
Close menu