Туульч, хуурч, хөөмийч Э.Баатаржавыг Монгол Улсын соёлын элчээр томилов

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр /2019.07.05/ туульч, хуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.

Э.Баатаржав нь Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн.

Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Станфорд, Харвардын их сургууль зэрэг томоохон их сургуулиудад хөөмий, цуурын урлагийн талаар лекц уншиж, монголын өв соёлыг сурталчлан таниулах цаашлаад ЮНЕСКО-ийн соёлын өвд язгуур өвийн талаас баримтжуулан бүртгүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top