СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ 

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1096 дуудлагыг хүлээн авчээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 31 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Ноцтой ослуудаас дурдвал, Төв аймгийн Аргалант сумын гуравдугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх асфальтан замд Kia K5 маркийн автомашины жолооч С нь амины Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 42 настай, эмэгтэй Н нас баржээ. Мөн СХД-ийн 21 дүгээр хороо Дархан явах зам, 52-ын давааны урд замд  Landrover Rangerover автомашины жолооч М нь  Toyota Prius Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 27 настай, эрэгтэй Д, зорчигч 34 настай, эрэгтэй А, нарын хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Иймд, амралтын өдрүүдэд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцоыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна. 


 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.85.226) 2025 оны 03 сарын 13

prius унаж хөдөө битгий яв молоконы лааз

1  |  0
Top