Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, 62 дугаар байранд байрлах “Zulaa S” хоолны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Уг шалгалтаар хоол үйлдвэрлэлийн байрны хана ховхорч мөөгөнцөртсөн байжээ. Мөн түргэн гэмтэх хүнсийг дам бохирдол үүсэх орчинд хадгалсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хоол үйлдвэрлэл явуулсан, холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчилд зөрчлийн хэрэг нээн, тус хоолны газрын үйл ажиллагааг түр зогсоожээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.






Сэтгэгдэл ( 5 )
Хятад солонгос хоолны газруудаа болохоор анхааруулга сануулга өгөөд явдаг тэд нь бараг баас жомон дундаа байдаг. Монгол иргэддээ болохоор хатуурхаад байдаг МЭРГЭЖИЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАРАА гэж...Жинхэнэ .... гэедаа
ene chin harin tseverhen l bna sh de kkkk ih ajil hj de
бүх газрууд ийм байгаа за тэр хятад солонгос гэсэн газрууд бол бүр хархын аргагүй байгаа.
Za ta nar bolioo Enenees muuhai zunduu l gazar bdiishdee.
Үнэхээрийн заваан газар байжээ. Хаасан нь болж.