“Дээлтэй Монгол наадам” зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам" арга хэмжээг долоодугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 13 дахь жилдээ зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top