Жуулчдад монгол ёс заншил, соёлыг таниуллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан гадаадын иргэдийн дунд анх удаа "Бэсрэг наадам”-ыг зохион байгууллаа. Тус наадам эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой юм. 

"Бэсрэг наадам”-д 16 бөх барилдан, соёолон насны 28 морь уралдаж, 15 эрхий мэргэн харваач халх харваагаар, 12 шагайн харваач хувийн цуваагаар харвасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top