БНХАУ-ын Хонконгд суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа. С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байсан нэгэн юм.
Засгийн газраас хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон боловч Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага тооцох чиглэл өгөөд буй. Тэгвэл С.Эрдэнийг засгийн энэ чиглэлийн дагуу эгүүлэн татаж байна.
Ер нь дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байгаа. Энэ талаар Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “Хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон, асуудал нь тодорхой байдлаар шийдэгдэж байсан хүмүүсийн мэдээлэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Гадаад харилцааны яаманд ирж байгаа. Гэтэл тэр хүмүүсээс дахин давтан дипломат төлөөлөгчийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг бид авсан. Тиймээс арга хэмжээ авах чиглэлийг байнгын хорооны тогтоолд тусгасан” гэж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )
Zunduu iim humuus bainaa gej. Hurts gen chin uunii zagalmailsan etseg yum bishuu