Хүний эрхийн комисс, МҮЭХ хамтран ажиллахаар боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Л.Бямбадорж болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар өнөөдөр /2019.07.03/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Хүний эрх тэр дундаа хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг үр дүнтэй зохион байгуулахад энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа гэж тэд мэдэгдлээ. 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ  “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга  Улсын Их Хуралд өргөн баригдсан. Энэ хүрээнд санал нэгдэхгүй, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх ашгийг дордуулахуйц зүйл заалт орсон байгаа. Энэ чиглэлээр хоёр байгууллага хамтарч тодорхой хэлэлцүүлгийн үе шатанд саналаа илэрхийлэх хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохиролцлоо. Хоёрдугаарт, хүний эрхийн төлөө ажиллаж байгаа байгууллагад ажиллагсдын эрхийн  баталгаа өндөр биш байгаа учраас хамтарч ажиллах тохиролцоонд хүрч байна” хэмээн хэллээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top