.jpg)
Одоогоос яг нэг жилийн өмнө найзуудтайгаа гадаа тоглож байсан хүү эмийн сангийн төмөр хаалганд хүрснээр тогонд цохиулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах “Дэлгэр” төвийн доод давхрын “Эко Шинэс” эмийн сангийн гадна энэ эмгэнэлтэй хэрэг гарсан бөгөөд хүү гүйж явахдаа хөл алдан төмөр хаалганаас барьсны улмаас хүчдэлд цохиулсан юм. Тухайн үед түргэн тусламжийн машин хугацаа алдалгүй ирсэн боловч хүү хэдийнэ хорвоог орхисон байв.
2018 оны зургаадугаар сарын 25-нд болсон энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гарагт /2019.06.28/ боллоо. Шүүхээс "Дэлгэр төвийн эзэн С.Энхжаргалд нэг жилийн хорих ял, "Эко Шинэс" эмийн сангийн эрхлэгч Г.Ганпүрэвийг буруугүй хэмээн үзжээ. Тус хэргийн шүүхийн шийдвэрийн албан ёсны хариу бичгээр 14 хоногийн дараа хохирогч талд ирнэ гэжээ. Талийгаач хүүгийн эцэг, эх гомдолтой байна гэлээ. Иймд шүүхийн албан ёсны хариу гарсны дараагаар давж заалдах хүсэлт гаргахаа мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )
юу буруугүй гэж үү хүүгийх үхлийн шалтгаан цахилгааны утасны масснаас болсон бол тэр эмийн сангийн эзэн энэ галын аюулгүй байдлаа толгойгоороо хариуцах ёстой шүү дээ
шүүх зөв шийдвэр гаргажээ