Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдол дэлхийн дундаж хэмжээнээс 30 дахин их байгаа бөгөөд жилд дунджаар 2400 хүн үүний улмаас нас барж байна. Түүнчлэн өвлийн улиралд дутуу төрөлт 3.5 дахин нэмэгдэж, хүүхдийн өвчлөлийн 40 хувь нь уушги, амьсгалын замынх гэсэн аймшигтай судалгааг Нэгдсэн үндэсний байгууллага дэлхий дахинаа мэдээлсэн. Энэ гамшгаас хамгийн хурдан салах ганц арга бол хийн халаагуураар гэр хорооллын халаалтыг шийдэх гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг ч зориглон эхлүүлсэн нь үгүй.
Тэгвэл “Газком” компани гэр хорооллын утааг хийн халаагуураар шийдэхээр Японы өндөр технологийг оруулж ирэн, эхний айлууддаа суурилуулаад байна. Энэ талаар сурвалжлахаар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Г.Содномпил гуайнхыг зорилоо.
Биднийг очиход Г.Содномпил гуай нүүрэндээ мишээл тодруулсаар хаалгаа тайлж өгөв. Учир нь түүний гэрт хийн халаагуур суурилуулах ажил бүрэн дуусжээ. Тэрбээр иргэдийн дунд түгээмэл байдаг “газ дэлбэрдэг, аюултай” гэх ойлголтыг өөрчилж, хийн түлшийг зөв ашиглах сургалт нэгдсэн системээр явуулбал манайх шиг нүүрс түлдэггүй айл маш олноороо нэмэгдэх байх хэмээн ярьж байлаа. Г.Содномпил гуайнх Баянгол дүүргийн хувьд анхны “Эко айл” болж байгаа учир тус дүүргийн засаг дарга С.Оюунтуяа ирсэн байлаа. Тэрбээр бидэнд сэтгэгдлээсээ хуваалцсан юм. “Өнөөдөр манай Баянгол дүүргийн хувьд түүхийн нэг шинэ хуудас нээгдэж байна. Яагаад гэвэл бид агаарын бохирдлыг бууруулах тухай олон жил ярьсан, мөн олон тэрбум төгрөг улс зарцуулсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Өнөөдөр газын хэрэглээгээр байрны халаалт болон хоол хийх хэсгийг шийдэж байна. Энэ нь ямар ч аюул байхгүйг сая өөрийн нүдээр харлаа. Энэхүү хийн төхөөрөмжийг тавьсан байгууллага нүүрснээс бага зардал гарна гэж хэлж байгаа нь олзуурхууштай байна” гэлээ.
.jpg)
“Газком” компани 2017 оноос эхлэн хийн халаагуур үйлдвэрлэгчдийг судалж, өнгөрсөн хоёрдугаар сараас дэлхийд нэгт бичигддэг Японы “Rinnai” компанийг сонгон хамтын ажиллагаагаа эхлээд, тоног төхөөрөмжөө эхний айлууддаа суурилуулж байгаагийн нэг нь Г.Содномпил гуайнх аж. Энэхүү хийн халаагуурын тоног төхөөрөмж гаднаа хоёр баллонтой байх бөгөөд ухаалаг тоолуураар баллон суларсныг компани руу мэдээлж, ажиллагааны горимоороо хоёр дахь баллондоо шилждэг байна. Хийн баллон сулрахаар “Газком” компанийн ажилтнууд ирж сольж өгдөг аж. Учир нь аюулгүй байдлыг нэгдүгээрт тавин иргэд суурилуулсан хайрцгийг нээхгүйгээр зохицуулалт хийх ба түлхүүрийг энэхүү компанийн ажилчид хариуцдаг ажээ. Мөн гэрт нь ахуйн хэрэглээний хийн зуухыг дагалдуулан өгөх юм байна. Энгийн газан плитк гаднын нөлөөгөөр гал нь унтарсан ч газ нь алдагдсаар байдаг бол “Rinnai” аравхан секундийн дотор хийгээ автоматаар хаадаг. Хоолойд хий байгаа цагт холбоос нь яаж ч оролдоод салахгүй. Хийг соруулсны дараа л салгаж болдог тул хүүхэд оролдоод газ алдагдана гэх ойлголт байхгүйг тус компанийн ажилчид ярьж байлаа.
Энэ үеэр “Газком” компанийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээгээс дараах тодруулгыг авлаа.
.jpg)

Д.СЭРЖБҮДЭЭ: ХИЙН ХАЛААГУУРААР АГААРЫН БОХИРДЛЫГ АРИЛГАНА

-Та бүгдийн оруулж ирж байгаа “Rinnai” брэнд аюулгүй системээрээ дэлхийд тэргүүлдэг гэж сонссон юм байна?
-Манай “Газком” компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах хийн шийдэл төслийнхөө хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Г.Содномпил гуайнд газын тоног төхөөрөмжөө суурилуулаад байж байна. Энэ тоног төхөөрөмж Японы 100 жилийн түүхтэй “Rinnai” компанийн газын тоног төхөөрөмж байгаа. Есдүгээр сарын 15 буюу хүйтний улирал эхлэхээс өмнө бид бэлтгэл ажлуудаа базаах шаардлагатай байна.
-Энэхүү газын төхөөрөмжид юу юу багтаж байгаа вэ?
-Нэг айлд тавигдах системд газын халаах төхөөрөмж, газын плитк, түүний дагалдах эд анги, холбох төхөөрөмжүүд, газын ухаалаг мэдрэгч, тоолуур, баллон гэх мэт төхөөрөмжүүд багтаж байгаа. Мөн шаардлагатай цэвэр, бохирын асуудлаа шийдсэн айлд усны халаалтын төхөөрөмжийг давхар суурилуулж өгч болно.
-Тоолуурын систем тавих юм уу?
-Бид яагаад айлуудаа тоолуур тавьж байгаа юм бэ гэхээр манай төв оффис дээр төвийн мониторингийн систем ажиллана. Тухайн өрхийн хэрэглээг хянана гэсэн үг. Улмаар үүрэн холбооны операторыг ашиглаж хэрэглээний зардлын мэдээлэл гар утсаар нь дамжин очно. Эрчим хүчний төлбөр тооцооны систем хэрхэн явагддаг билээ. Яг түүн шиг л байна.
-Дулааны газын үнэ ахуйн хэрэгцээнийхээс хямд байх уу?
-Хямд байна. Бид халаалтын хийн түлшний тогтмол хэрэглээг хангах үүднээс ОХУ-ын 3-4 компанитай тогтвортой байдлын гэрээ хийхээр ажиллаж байна. Шингэрүүлсэн хийн түлш ОХУ-д хамгийн түгээмэл. Бидний хэрэглэх газ бол пропан газ. Түүхий эдийн үнээс хамаарахгүйгээр “Rinnai”-н бүтээгдэхүүн эрчим хүчний асар их хэмнэлттэй учраас бид хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана гэж зоригтой хэлж байгаа юм. Пропан газ нь -42 хэм хүртэл хүйтэнд царцдаггүй, илчлэг өндөртэй байдаг.
-Аюулгүй ажиллагааны хувьд?
-Суурилуулж байгаа төхөөрөмж болгон аюулгүй ажиллагааны системтэй байгаа. Нийт иргэдийн асууж байгаа асуулт бол энэ. Бид энэ тал дээр маш их судалсны эцэст Японы “Rinnai” компанийн газын тоног төхөөрөмжийг сонгосон. Мөн манай хийн хангамжийн ажилчид сервис, үйлчилгээ үзүүлэх болгондоо тухайн айлын газын хий алдалтыг шалгаж явах зарчмаар ажиллана.
-Тоног төхөөрөмж худалдаж авахад хөнгөлөлттэй нөхцөл бий юу?
-Аль болох боломжийн үнээр олон айл хамруулж байж агаарын бохирдлын эсрэг дорвитой үр дүнд хүрэх учраас үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Улс орноо гамшгийн хэмжээнд хүргэсэн агаарын бохирдлыг олон улсад нэвтрүүлсэн тэр л аргаар, тэгэхдээ технологийн өндөр түвшинд аюул осолгүй шийдэх гэж байгаа энэ төслийг дэмжинэ гэж итгэж байна. Төрийн яамд болон нийслэлийн холбогдох удирдлагуудтай яриа хэлэлцээ хийж явна. Мөн банкуудтай ногоон зээлийн хөнгөлөлттэй хувилбар боловсруулахаар ажиллаж байна. Голомт банктай гэрээ хийх шатандаа явж байна. Заавал урьдчилгаа төлөхгүйгээр 100 хувийн лизингээр авах ч боломжтой. Цаашлаад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны урт хугацааны зээлд хамрагдах зэргээр аль болох иргэдээс бага мөнгө гаргуулах, санхүүгийн дарамтад оруулахгүй байх арга замыг хайж байна. Улс орны амин чухал асуудал учраас энэ тал дээр бэрхшээл үүсэхгүй байх гэж найддаг.
ЭНЭ ОНД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 66 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 15-аас түүхий нүүрс оруулж ирэхийг хориглож “Эрдэнэс Таван Толгой” компанийн дэргэд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан билээ. Улаанбаатар хотын гэр хорооллын 210 мянган өрх халаалтын улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг. 1.2 сая тонн түүхий нүүрсний хэрэглээг 600 мянган тонн шахмал түлшээр сольвол агаарын бохирдол 50 хувиар буурна гэх тооцооллыг албаныхан хийжээ. Тэгэхээр 2019 онд агаар, орчны бохирдлыг бууруулахад 66 тэрбум төгрөг зарцуулах хэдий ч агаарын бохирдол ямар хэмжээгээр, хэдэн хувиар буурах нь одоог хүртэл тодорхойгүй байна. Харин “Газком” компанийн Улаанбаатарын утааг бууруулах биш бүр арилгах төслийг төр засгаас дэмжвэл “Утаагүй Улаанбаатар” болох ч тун ойрхон байна даа.


Сэтгэгдэл ( 3 )
Уг нь зөв.Гэсэнч ойр хавийнхан нь утаагаараа утана даа.
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
ene chini yostoi zuv shiidel ba da.