“Хүрмэн” эмийн санд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байж болзошгүй зөрчил илэрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 30

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Баянзүрх дүүрэг дэх Бөхийн өргөөний автобусны буудлын ард 62-р байрны 46 тоотод байрлах “Ааг фарма” ХХК-ийн “Хүрмэн” эмийн санд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус байгууллага нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дээр хаяг байршлын шилжилт хийлгээгүй байжээ. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top