ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 30

2019.06.30, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 28

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 04.59-20.55
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Төмөр

Аргын тооллын 6 сарын 30, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Чөлөөт эх одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top