ЗИНДАА 2019.06.28 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

#1 ҮАБЗ-ИЙН ЗӨВЛӨМЖ ЮУНД ҮНДЭСЛЭСНИЙГ ИЛ БОЛГОХ УУ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө зарлиг гаргаж, зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой олон талын байр сууриуд өчигдрийн голлох сэдвийн нэг байлаа. Тэрбээр хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн тийнхүү зарлиг гаргасан. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал нь  Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр оруулсан өөрчлөлт болох 17.1.8 заалтад тусгасанчлан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан”-тай холбоотой байлаа.

ҮАБЗ-ийн зөвлөмж болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал нэг өдрийн дотор цуварч гарсан байх ба зөвлөмжтэй цуг ирсэн холбогдох мэдээллийг нууцын зэрэглэлтэй хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлжээ.

Чухам ҮАБЗ дээр ямар мэдээлэл байгаа, юунд үндэслэн тэрхүү зөвлөмжийг гаргасан, үүнтэй хамт ямар мэдээллүүд нууцын зэрэглэлтэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргэгдсэн нь тодорхойгүй байна гэсэн үг. ҮАБЗ-д хамгийн чухал асуудал, мэдээллүүд хамгийн түрүүнд төвлөрдөг нь гарцаагүй. Тэдгээр мэдээлэлтэй танилцах, мэдэх шаардлага олон нийтэд үгүй байж болох төдийгүй тус зөвлөлийн гурван гишүүний шийдвэр эх оронч бөгөөд улс орны аюулгүй байдлын төлөө гэдэгт бид итгэх ёстой байж таарна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 

#2 972 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ХЭРХЭН ХУВААРИЛАХЫГ ХЭЛЭЛЦЭВ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна. 

“Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэнэ” гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулгадаа онцолж байлаа. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар тогтлоо.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 

#3 “ИХ-20” БҮЛГИЙН УУЛЗАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

“Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.06.28/ Японы Осака хотноо төлөвлөсөн цагаас бага зэрэг хойшилж эхэллээ. Учир нь ОХУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Владимир Путин, Сирил Рамафоса нарын хоёр талын уулзалт удааширсан байна.

Хурал эхлэхээс өмнө уламжлалт ёсоор дэлхийн тэргүүлэгч 20 улсын төрийн тэргүүн нар гэрэл зургаа татуулжээ. Протокол ёсоор эхний эгнээний голд уулзалтыг зохион байгуулагч, Японы улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, түүний баруун талд өмнөх уулзалтыг зохион байгуулсан Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри, зүүн талд нь 2020 онд “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болох Саудын Арабын хунтайж Мохаммед бин Салман нар зогсжээ. Гэрэл зураг татуулахаас өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар бие биетэйгээ мэндчилэв. Тэд маргааш буюу бямба гарагт дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй хоёр талын уулзалт хийх юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 

#4 У.ХҮРЭЛСҮХ: КИНО, УРЛАГИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬЧЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төсөлд оруулах уран бүтээлчдийн саналыг хүлээж авах уулзалт хэлэлцүүлэгт оролцов.

Хэлэлцүүлэгт киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчид гээд 150 орчим төлөөлөл оролцож, саналаа хэлж, хуулийн төсөлд оруулах нэгтгэсэн саналаа Ерөнхий сайд болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчид бичгээр өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол хүнийг бий болгох суурь бол соёл урлаг, боловсрол, түүний дотор кино урлагийн хүч нөлөө үлэмж их юм. Кино урлагийн хөгжил нь монгол хүний сэтгэхүй болоод техник технологийн хөгжлийг авчрах нэг гарц, киногоор дамжуулж бид дэлхийд танигдах боломжтой...''

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 

#5 ФОТО: "УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН МЕДИА УРЛАГИЙН НААДМААР СОНИН ЮУТАЙ ВЭ?

Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор дөрөв дэх удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг "Нүүдэл Суудал" сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Наадам зургаадугаар сарын 21-ээс долоодугаар сарын 7-ны хооронд 4 цогц арга хэмжээг Сайншанд хот, Хамрын хийд, Улаанбаатар хотын "MN 17" галерей, "Үлэг гүрвэлийн төв музей", "Playtime" амьд хөгжмийн наадмын талбайд тус тус болох юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(105.112.36.129) 2019 оны 06 сарын 28

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
DR. PRADHAN(105.112.36.129) 2019 оны 06 сарын 28

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top