Өнгөрсөн онд барилгын ослоор 89 хүн гэмтэж, таван хүн амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудад хяналт шалгалт хийжээ. Нийт 299 барилгад шалгалт хийхэд давхардсан тоогоор 896 зөрчил илэрсэн байна. Үүний 298 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчлөө арилгахыг шаардсан 264 албан мэдэгдэл өгч, "Зөрчлийн тухай хууль"-ийн дагуу 334 зөрчилд 52 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэрэг бүртгэх албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 2018 онд 89, амь насаа алдсан таван хэрэг бүртгэгдсэн нь, 2017 онтой харьцуулахад 21.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Барилгын компаниудад нийтлэг илэрч байгаа зөрчлийн тухайд хаалт хамгаалалтгүйгээс барилга дээрээс төмөр унах, барилгын гадна талд аюулгүй ажиллагааны самбар байрлуулаагүй, барилга руу гарах шатны бэхэлгээ хийгээгүй, ажилчдаа ажлын хувцсаар хангадаггүй нь илэрсэн. Бид шалгалт хийхдээ арга хэмжээ тооцохыг гол зорилго болгоогүй. Хүн барилгаас унаж гэмтэх, барилга дээрээс юм унах, тоног төхөөрөмжид гар хуруугаа тасдахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгах зорилготой байсан. Бид цаашид үүнтэй адил төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт байнга хийнэ. Тухайн байгууллагаас барилгын ажилчдад өглөө бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстой. Зарим тохиолдолд зааварчилгааг бичгээр өгөхөд ажилчид уншилгүйгээр гарын үсгээ зурдаг зөрчлүүд бас илэрсэн. Ихэнх барилгуудын хаалт, хамгаалалт муу байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.194) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top