Хиам, зайдасны үйлдвэрүүд өөх тосныхоо хэмжээг хуурамчаар тэмдэглэдэг байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ 2019 онд нийслэлийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийжээ. Шалгалтаар нийт 1234 зөрчил илэрч, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Энэ талаар Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Баярсанаа “Мал нядалгааны 75 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн. Мах, махан бүтээгдэхүүний техникийн ерөнхий стандартын дагуу мал төхөөрөх үйлдвэрийн эмч тухайн малд анхан шатны үзлэг хийх ёстой. Гэвч энэ үзлэгийг хийдэггүй, малын эмчгүй цаашлаад лабораторийн тоног төхөөрөмжгүй зөрчил нэлээд илрүүлсэн. Уламжлалт аргаар мал нядалгаа хийж буй үйлдвэрүүдийг 2014 оноос хойш төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтад тогтмол хамруулдаг. Мал төхөөрөхөд ашигласан хутга, тоног төхөөрөмжийг 82-оос дээш хэмтэй халуун усаар ариутгах ёстой боловч эдгээр үйлдвэрт халуун усны хангамж байдаггүй. Ерөнхийдөө үйлдвэрийн ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой зөрчил дийлэнх хувийг эзэлж байна” гэсэн юм.

Харин Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Л.Баясгалан “Илэрсэн зөрчил дутагдлын хувьд ихэнх мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд дотоодын лабораторигүй байна. Агуулахад хадгалагдаж байгаа мах, түүхий эдийг төрөлжүүлж стандартын дагуу хураагаагүй. Мөн хаяг, шошгын зөрчлүүд нэлээд илэрсэн байгаа. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн “Тэрх сэрвэн” ХХК, “Монгол фүүд” ХХК, “Дөлгөөн эх тэнгис” ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөх тосны агууламж лабораторийн шинжилгээгээр 56-74%-тай гарсан боловч бүтээгдэхүүний шошго дээр өөх тосны хэмжээг 20-30% гэж бичсэн, БЗД-ийн “Хүнс комплекс ХХК” нь хиамны орцод тахиан мах хийдэг боловч шошгод тэмдэглэдэггүй байсан. Энэ нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байгаа. Мөн Махан бүтээгдэхүүний үйлдвэр нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах ёстой. Шалгалтаар хүнсний чанар стандартын чиглэлээр 83 үйлдвэрээс 40 орчим хувь нь хангалтгүй гэх үзүүлэлт гарсан. Сүүлийн жилүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, мах экспортолдог компаниудад бэлтгэн нийлүүлэх зорилгоор ажилладаг жижиг үйлдвэрүүд олширсон. 2017 оны судалгаанаас үзэхэд зөвхөн нийслэлийн хэмжээнд 234 мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулдгийг тогтоосон. Үүнийг дагаад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал ч эрс нэмэгдсэн. Бид төлөвлөгөөт шалгалтаас гадна зөрчил гаргасан байгууллагын сургалт зохион байгуулан, хууль дүрэм журам болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа” гэлээ.

Мөн Махны үйлдвэрлэлүүд  гадна орчин, барилга байгууламжид тавих эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй орчинд баталгаагүй тоног төхөөрөмж ашиглаж, ажилчдаа шинжилгээнд бүрэн хамруулсан эсэх нь тодорхойгүй нөхцөлд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг тогтоожээ. Түүнчлэн махыг агуулахаас чөлөөлсний дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, агуулахын дотоод орчноос улиралд нэгээс доошгүй удаа нян судлалын шинжилгээнд хамруулж, сорилтын дүнг архивлаж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг  тооцдоггүй зөрчил илэрчээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.43.138) 2025 оны 03 сарын 13

Орчин үеийн анагаах ухаанд амьтны гаралтай өөх тос судас хатууруулдаг гэдэг таамаг бий гэхдээ өөх тос их иддэг моголчуудад энэ өвчин бага гэж үздэг тэгэхлээр малын өөх тос хор биш хоол шүү гэж хэлэх гэсэн юм

1  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2025 оны 03 сарын 13

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

2  |  0

matilda(197.234.221.194) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

Top