Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ чанаргүй барилгажилт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас гарсан зөрчил, Туул гол дагуу газар олголт хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2019.06.24/ мэдээлэл хийлээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 335 аж ахуйн нэгжээс 364 зөрчил илрүүлж, 60 сая төгрөгөөр торгосон байна. Байгууллагууд хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг гаргахгүй, харам хандсанаас зөрчил, дутагдал гарах нөхцөл бий болгож байгаа гэдгийг хэлж байлаа.
2019 он гарсаар барилгын салбарт дөрвөн осол гарчээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Урин дулааны цагт нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэнтэй холбоотойгоор осол гэмтлүүд гарч байна. Гэтэл бизнесийн байгууллагын удирдлагууд бүтээн байгуулалтын ажлынхаа аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахгүй байна. Мөн газрууд нөхөн сэргээлтийн ажлыг эргэж хийхгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй газар байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 газрын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн. Мөн нийслэлийн хэмжээнд далан сувгийн 60 хувьд нь арчлалт, хамгаалалт хийж байна. Үерийн далан дээр зөвшөөрөлгүй буусан айлуудын судалгаа гаргаж холбогдох газруудад бичиг хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулж байна. Түүнчлэн өндөр хүчдэлийн шугамын дор айл өрх, ААН-үүд барилгаа барьсаар байна. Өндөр хүчдэл дамжуулж буй шугамын доор 2.5 метрээс илүү ойртоход пускатал нь бууж, тогоо дамжуулах боломжгүй болдог. Тухайлбал, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж Баянгол дүүргийн 20-р хороонд аюултай нөхцөл үүссэн. Үүнтэй холбоотойгоор зарим барилгыг буулгах арга хэмжээ авна" гэлээ.
Туул голын хамгаалалтын бүсэд газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 52 айл, аж ахуйн нэгжийг нүүлгэх шийдвэрийг 2018 онд гаргасан байна. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллээр бургас сүйтгэсэн байж болзошгүй 27 аж ахуйн нэгжид шалгалт хийснээс бургас сүйтгэсэн найман аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцуулахаар албан бичиг илгээжээ. Цаашид тавьсан шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дахин хандана гэдгийг НМХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая