Өвөлжөөний галыг унтраасан "Сүүний жолооч"-д баярлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Сүүний машины жолооч шатаж байсан хот айлын галыг зөөж явсан сүүгээрээ унтраалаа гэх мэдээлэл сошиал орчинд өнөөдөр анхаарлын төвд байлаа. Гал унтраасан тусч жолооч "Сүү" компанийн ажилтан аж.

Энэ талаар компанийн холбогдох хүмүүсээс тодруулахад "Манай жолооч бусдад сайхан тус хүргэжээ. Харин сүүгээр унтраагаагүй, ус зөөж унтраасан" гэдгийг хэллээ.

Жолооч айлын өвөлжөө шатаж байхыг хараад сүүний машинаа ашиглан, ус зөөж, галыг унтраахад тусалжээ. Өдий цагт бүх айл зусландаа буусан байдаг учир ямар нэгэн айл галд өртөөгүй, галын улмаас ноцтой осол болоогүй гэв.

Иргэний үүргээ биелүүлсэн "Сүүний жолооч"-д баярлалаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүү(202.9.43.34) 2019 оны 06 сарын 26

Үнэхээр яг тулцан үед сүүгээр ч хамаагүй унтраах л хэрэгтэй. Хүний амь нас ч яригдаж болох шүү дээ

2  |  0
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 26

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

1  |  1
Top