ЗИНДАА 2019.06.21 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

#1 АВТОР ХЭН БАЙХ ХАМААГҮЙ ЭЭ, ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХӨӨС ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ

Монголын ард түмэн хэнээс ч асуулгүй өөрсдөө бүтээсэн хамгийн том сац суварга, бүтээл нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль. Түүнээс хойш 2000 онд долоон нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хууль хэмээх төр иргэнийг холбосон тунхагаа бид өөрчлөх талаар сүүлийн гурван парламент дамжин ярьсан. Үе үеийн парламентын босго давж чадалгүй бүдэрсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт чагтнаасаа мултарлаа. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрөгч мягмар гаригт Их хурал 98.4 хувийн саналаар дэмжсэн билээ. Монгол Улсын Төрийн тэргүүн “бой” ихтэй парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эрхгүй гэсэн ч парламент хэлэлцэх ёстой гэж үзсэн учраас тэр. Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумин, сонгодог хэлбэрийн бэлгэ тэмдэг болгож, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн.  Цаг ирж, нөхцөл бүрдэнэ гэдэг дээ. Эрх баригчид нөхцөл бүрдсэн хэмээн үзжээ.  Сөрөг хүчин Ардчилсан нам “Эцэг хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй хэмээн гэдийсэн. Ямартай ч УИХ-ын дарга Г.Занданшатар сөрөг хүчний зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг Ажлын хэсэгт багтаан алх цохисноор галт тэрэг хөдөллөө. Монгол Улсын хэрхэн оршин тогтнох суурь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Зарим улс төрийн хүчин ганц нам Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй л гэж байна. МАН-д ард түмэн итгэл үзүүлж 2016 оны сонгуульд парламентад 65 суудал өгсөн. Үүнээс илүү ард түмний дэмжлэг гэж байхгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 И МИН КЮҮ: СЭТГҮҮЛ ЗҮЙД ҮНЭНИЙГ ТҮГЭЭХ ЗАРЧМЫГ БАРИМТЛАХ НЬ ЧУХАЛ

Форумын эхэнд МСНЭ-ийн ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч, Сургалт, судалгаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Батбаатар "Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан анхдугаар форумд хүрэлцэн ирсэн хүндэт, зочид төлөөлөгч, сэтгүүлчдэд баяр хүргэхийн сацуу талархал илэрхийлж байна. Хоёр орны сэтгүүлчдийн байгууллага 2014 оноос эхлэн өнөөг хүртэл харилцан хамтын ажиллагаатай явж ирсэн. Харин энэ өдөр бид хамтын ажиллагаагаа тэлж, анхдугаар форум зохион байгуулж байна. Энэ форумд хоёр байгууллагын зүгээс "Дижитал эрин үеийн сэтгүүл зүй" хэмээх чухал сэдвийг хөндөж байгаа. Дижитал эрин үе бидний ажил хөдөлмөрт маш олон ололт амжилтуудыг авчирсан хэдий ч мөн сөрөг үр дагавруудыг авчирсаар байна. Иймд бидний өнөөдрийн форум үр дүнтэй, өргөн цар хүрээтэй болно гэж найдаж байна" хэмээн онцолсон юм. БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чон Гю Сон, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Шин Сон Гюун нар өнөөдрийн форумд оролцон, мэндчилгээ дэвшүүлсэн нь өндөр ач холбогдол өгсний илрэл байв. Ингээд форумд оролцогчдын сэтгэгдэл, байр сууриас онцлон хүргэе. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 В.ПУТИНГ БАРЬЦ АЛДУУЛСАН ЭЛДЭВТЭЙ АСУУЛТУУД

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 20-нд телевизийн шууд нэвтрүүлгээр ард иргэдийнхээ асуултад хариуллаа. Иргэд мэссэжээр асуултаа тавьж, дэлгэцэнд асуулт нь гардаг. Түүний заримд нь хариулж, зарим нь хариултгүй үлддэг. Сонирхолтой нь, Ерөнхийлөгч В.Путин тэр бүгдийг уншаад сууж байдаг бөгөөд зарим асуулт түүнийг барьц алдуулах нь олонтаа. 

Ганцхан асуулт байна. Та хэзээ албан тушаалаас буух вэ?

Навальныйгийн хэлж байгаа үг үнэн үү? Улс орон тэр чигээрээ дээрэм, луйвар болжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4 НИКИТОН 25 | "НАНДИН ШҮТЭЭН" ЦОМГООС ОНЦЛОХ ТАВАН ДУУ (КЛИП + ҮГ)

"Никитон" хамтлагийн 25 жилийн ойд зориулан тэдний 2015 онд гаргасан "Нандин шүтээн" цомгоос 5 дууг онцолж, үг, клип, зохиомжийн хамт хүргэж байна. Эдгээр дууг сонсч дуусаад та "Никитон"-ы шинэ цомгийг үргэлжлүүлэн сонсож болно. Учир нь өнөөдөр тэдний "Чи минийх" цомгийн баяр болж, нээлтээ хийнэ.

НАНДИН ШҮТЭЭН

Хөөе жолоочоо хурдаа жаахан хасаад өгөөч

Хүрэх газраа тийм ч хурдан очмооргүй байна

Үнэндээ би өөр хүүхнээс харьж явна

Үгүй ээ энэ бол хайр биш байсан

Хамаг бүхнээ өөрт чинь би яримаар байна

Харин өөр хүнд хэзээ ч бүү хэлээрэй

Үүрдийн биш зуурдын шөнийн жаргалаар

Үнэнч түүнийгээ би хуурсан
 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 ВИКТОР ЦОЙ "АМЬД", ТЭР ӨНӨӨДӨР 57 НАС ХҮРЛЭЭ

Солонгос царайтай, солонгос нэртэй, эгэл жирийн энэ залууг анх Борис Гребенщиков нээж байжээ. Удалгүй Виктор Цой багшаасаа давсан алдартай дуучин, од, домог болон хувирсан юм. Түүний жирийн боловч үнэн үгтэй дуунаас Орос орон өөрийгөө шинээр харан нээж, Цой хэмээх нэр Оросын хөгжмийн ертөнцийн оргилд үүрд мөнх гялалзах болсон. Түүнийг нас барсан гэдэгт алс тэртээ ерээд онд итгэхэд хэцүү байсан, одоо ч хэцүү хэвээр.

Викторын дуу өчигдөрхөн бичигдсэн мэт л цахим ертөнц, телевиз радиогоор одоо ч цууриатаж байна. Тийм ээ, тэр амьд байгаа, тамхилах гээд л гараад явсан юм. Өнөөдөр Виктор Цой 57 нас хүрэх байлаа. Энэ өдрийг дурсаж түүний амьдралын дүрмийг  нэхэн танилцуулья.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top