Нийслэлийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс ажлын байранд зуучлах, ажилгүй иргэдийг бүртгэлжүүлэх аян зохион байгуулж байгаа бөгөөд өдөр бүр дүүрэг бүр дээр 10-16 хүртэл явуулын үйлчилгээ буюу "Хөдөлгөөнт бирж" үйл ажиллагаа иргэдэд хүр үйлчилж байна. Өнөөдөр Сүхбатар дүүрэгт ажилласан бол маргааш Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. Өнгөрөгч онд ажилгүйдлийн түвшин 7.6 хувь, бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо 44519 байсан бол энэ жил тэдгээр иргэдийн тоо өссөн, буурсан эсэхийг тогтоохоор ийн ажиллаж байгаа юм.
Урьд урьдны жилүүдийн статистик тоог харьцуулахад жил ирэх тусам ажилгүйчүүдийн эгнээ хүрээгээ тэлж байгаа дүр зураг харагдаж байна. 2018 оны судалгаагаар манай орны эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 555347, идэвхгүй нь 484263 гэж гарсан байна. “Дээд боловсролтой хүмүүс нь офисс ажил их сонирхох юм. Улиралаа дагаад барилга, бүтээн байгуулалтын болон худалдааны салбарын ажлын байрны санал их ирж байна. Жишээ нь жолооч, үйлчлэгч, дэлгүүрийн менежер, дотоод засал чимэглэлийн ажилтан, борлуулалтын менежер, өрлөгчин, бетончин, бармены туслах, аюулгүй байдлын ажилтан, нярав, бараа хүргэгч, барилгын инженер, тогооч, бэлтгэгч тогооч гэх мэт. Бид тохирох ажлын байрны мэдээллийг бүртгүүлсэн иргэдийн гар утас, цахим хаяг руу нь явуулж байгаа” гэж Нийслэлийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн мэргэжилтэн Э.Энхмандах хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )