Монголчууд бид хэзээнээсээ өвдсөн зовсон нэгнээ тусалж тэтгэдэг уужуу сэтгэлтэй түмэн. Инээд нь цангинаж хорвоог жаргалтай харцаараа гийгүүлж байх учиртай бяцхан үрсийн зарим нь хэн нэгний хүчирхийллийн золиос болж байхад зарим нэг нь хүнд өвчиндөө шаналан биендээ ахадсан зовлонг үүрч явна.
Нэгэн ээж охинд минь амьдрал бэлэглэхэд туслаач хэмээн бидэнд хандсан юм. Түүний охин Э.Энххүслэн уртавтар тархины хорт хавдар оноштойгоор яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Монголд түүнийг эмчлэх боломжгүй болсон бөгөөд БНХАУ-ын Бээжин хотын "Beijing Puhua international" эмнэлэгт эмчилгээ хийлгээд 100% эдгэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Гэвч хагалгааны төлбөрт шаардлагатай 140 сая төгрөг шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт монголчуудаасаа тусламж гуйж байгаа нь энэ аж. Өчигдөр Э.Энххүслэн охин, аавын хамт БНХАУ-ын Бээжин хотыг зорьсон бөгөөд шаардлагатай шинжилгээнүүдийг өгч, хагалгааны өдрийг тогтоох аж.
Э.Энхмарад охины ээж Н.Оюунтуяа хэлэхдээ " Охин минь 5 настай. Өмнө нь эрүүл саруул, сэргэлэн цовоо охин байсан. Энэ жилийн гуравдугаар сарын эхээр өвчин нь илэрч эхэлсэн. Юм ярихад ойлгохгүй болж, шүлс нь гоожоод л, нэг талын хөл нь хазайх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Эхлээд бид сэтгэцийн эмчид үзүүлэхэд сэтгэц биш гэсэн. Дараа нь ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмч н.Туулд үзүүлэхэд нэг талаараа тархины хавдар эсвэл саажилт явагдаж байна гэсэн. Ингээд MRI зураг авахуулахад тархины хавдар байсан.
Хавдар дундаа 1000-д нэг тохиолддог хүний уртавтар тархинд байдаг мэдрэлийн судас дарсан хорт хавдар байсан.
Одоо охин минь нэг тал нь саажилт явагдчихсан байгаа. Хөл дээрээ гишгэж чадахгүй. Тэргэнцэртэй байгаа. ЭХЭМҮТ-д тав хоног эмчлүүлээд, үргэлжлүүлээд ХСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Маш их таталт өгч байсан нь гайгүй болсон. Охиныг минь монголд эмчлэх боломжгүй гэсэн хариу аваад гадагшаа явж эмчлүүлэхээр олон газарт хандсан. Бүгд татгалзсан хариу өгсөн. Харин БНХАУ-ын Puhua эмнэлэгээс хагалгаа хийх боломжтой. Охиноо яаралтай авч ирэх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд өчигдөр охиноо аавтай нь хамт БНХАУ руу явуулсан байгаа. Тэнд очоод шинжилгээ хийлгээд, тод MRI- гаар хавдар хаана байрлаж байгааг хараад, хагалгаандаа бэлдэх юм. Хагалгааны төлбөр нь 350 мянган юань гэсэн. Монгол мөнгөөр 137-140 сая төгрөг болох юм билээ. Тиймээс бид монголынхоо ард түмнээс миний охинд туслаачээ хэмээн гуйж байна" гэлээ. Иймд таны тус, таны сэтгэл, таны бага гэж голохгүй хандив хэрэгтэй байна. Өнөөдөр таны хийсэн сайн үйлс маргааш танд мянган жаргалыг авчрах болно.
Хандивийн данс:
ХААН БАНК 5006663375 Н.Оюунтуяа Ээж
Холбогдох утас: 90734747








Сэтгэгдэл ( 1 )
ymar hetsvv yum be ene uls oron bytshan vrsee ingej zovj shanalj bhad yu hiiged bn ydahnaa emchilgeenii zardaliin tal huviig uls daadag boloh heregtei ard tvmen mini tuslah baih gej itgej bn dvv mini hurdan idgeerei