ЗӨВЛӨМЖ: Тендерийн нээлт хийхээс өмнө гомдол гаргах боломжтой

2019 оны 06 сарын 04

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргана” гэж заасны дагуу тендерт оролцогчдийн гомдлыг хүлээн авч, хянадаг.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан ба 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Иймд тендерт оролцогчид тендерийн баримт бичигт холбогдох гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10 хоногийн өмнө тус газарт хандахыг ЗӨВЛӨЖ байна.

ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР: (51)-264165

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top