Харцага Т.Өсөх-Ирээдүйгийн гэргий “Алдарт эх” болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 02

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх, улсын өсөх идэр харцага Т.Өсөх-Ирээдүйгийн үзэсгэлэнт гэргий Г.Хулан өчигдөр /2019.06.01/ эх, үрсийн баярын өдөр “Алдарт эх” болжээ. Харцагын гэргий Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Алдарт эхийн II одон гарджээ. 

Улсын өсөх идэр харцага Т.Өсөх-Ирээдүй “Алдарт эхийн II одонгоор шагнуулсан хайртай ханьдаа баяр хүргэе.  Монголын үрс маш олон болох болтугай” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top