Өнөөдөр сайн дурын 100 залуу багачуудын аюулгүй байдалд анхаарна

2019 оны 06 сарын 01

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын халуун мэндийг бүх сайн дурын ажилтнуудынхаа нэрийн өмнөөс нийт хүүхэд багачууддаа өргөн дэвшүүлье.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 100 сайн дурын залуучуудын хамтаар 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын Хүүхдийн ордонд баярлахаар ирсэн хүүхэд, багачуудад эрүүл, аюулгүй орчинд баярлах нөхцөл боломжийг бүрдүүлж, хүүхдүүдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, төөрсөн тохиолдолд  ээж, аавтай нь холбогдох утасны дугаар бичих зориулалт бүхий 5000 бугуйвч тарааж, хөтөч хийх чиглэлээр ажиллах юм.  Эцэг, эхчүүд маань хүүхдээ төөрсөн тохиолдолд талбай,  дээр ажиллах түр хамгаалах байранд нэн түрүүнд очиж асуухыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top