Стандартчилал хэмжил зүйн газрын дарга асан Г.Гантөмөр “Шадар сайд Ө.Энхтүвшин намайг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Захиргааны хэргийн тухай ерөнхий хуулийн маш олон заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргуулсан” гэсэн байр суурь илэрхийлээд байсан.
Тэгвэл Шадар сайдын Ажлын албанаас энэ тухайд тайлбар хүргүүлжээ.
Тус тайлбарт “Г.Гантөмөр 2018 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Шадар сайдтай уулзаж, улмаар 2019 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон өндөр насны тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн болно. Тиймээс Г.Гантөмөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн “Ажлаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2019 оны 131 тоот тогтоолоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэжээ.


Сэтгэгдэл ( 0 )