ЗИНДАА 2019.05.28 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

#1  “БУРГАСГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУРНА”

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амин хувийнхаа эрх ашгийн төлөө бусдын эрхэд ноцтой хохирол учруулж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед тасрахаа болив. Энэ хүн хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын иргэд, бүтээн байгуулалтад хэрэгтэй, тустай ажил тун багыг амжуулсан атлаа олон нийтэд гай уршиг тарьсан, балмад бүдүүлэг урхагтай олон хэл ам, хэрүүл шуугиан таталж амжсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “ХОТ” гэдэг ганцхан үг л бодож оллоо гэхэд хилсдэхгүй. Үүнийгээ “Х буюу хүн, О буюу орчин, Т буюу технологи” гэж тайлбарлаж яваа. Гэвч үсгээр үг өрж наадаж байх зуур нь хотын асуудал, бэрхшээлүүд хуримтлагдан тэлсээр байгааг энэ хүн хэрхэн бясалгаж суудаг юм бол доо. Арай ч “Тэнэгийн дотор уужуу” гэгчээр аанайж яваа юм биш байгаа. “Бурхангүй газрын бумба галзуурна” гэж үг бий. Монгол Улсад хууль хэрэгждэггүй, сахилга хариуцлага муутай, иргэний дуу хоолой хүчтэй биш, эсэргүүцэл тэмцэл, шүүмжлэл, шаардлага шахалт бага зэрэг нөхцөл байдлыг манай хотын дарга харин овжин ашиглаж, хотоо биш довоо шарлуулж суугаа байж тун магадгүй байна.

Түүний хууль бус үйл ажиллагаа, ашиг сонирхол хэм хэмжээнээс хэдийнэ хальсныг батлах баримтуудыг дор товчлон хүргэе.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРАА ШИЛ ДЭЭР ХАЯСАН МОНГОЛ УЛС

Монгол Улс шинжлэх ухааны салбарын хөгжилдөө хэрхэн анхаарч байгааг энэ салбарт зарцуулж буй төсвөөс харж болохуйц. Өнөөдөр жилдээ тус салбарт ДНБ-нийхээ 0.13 хувь буюу 15 сая ам.долларыг зарцуулж байгаа нь 1990 оноос хойш тасралтгүй уруудсан үзүүлэлт юм. Нийгэм тогтолцооны өөрчлөлт, шилжилт хийсэн 1990 онд ДНБ-ний  нэг хувийг зарцуулж байлаа. Шинжлэх ухааны нийгэмд үзүүлэх манлайлал, нөлөөлөл, тэнд ажиллагдсын нэр хүнд зориулж буй мөнгөний хэмжээтэй шууд хамааралтайгаар доош ниссээр өнөөдрийн зэрэгт бууж ирэв. Төрийн бодлого, шийдвэрийн үндэслэлд эрдэмтэн, судлаачдын байр суурь бүдгэрч, хэвлэлүүдийн хуудаснаа эрдэмтдийн дүр ховорджээ.  Шинжлэх ухааны байр суурь, үнэ цэнэ, хэрэглээ, тэнд ажиллах судлаач эрдэмтдийн нэр хүнд энэ нийгэмд бүдэг, манлайлал алга байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3  Ш.ЧИМЭДЦЭЕЭ: Д.ТҮВШИНЖАРГАЛ ШАВЬТАЙ МААНЬ МЕССЕЖ БИЧЭЭД СУУЧИХДАГ БАЙСАН

 

Монголын ард түмний хайртай дуучин, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй түүний хувийн амьдралд тохиолдоод буй асуудлын талаар илэн далангүй ярилцлаа.

-Танд тохиолдсон асуудалд олон хүн санаа зовж байгаа. Яагаад ийм зүйл болчихов?

-Би Д.Түвшинжаргалтай сайхан л амьдарч байна гэж боддог байсан. Гэтэл сүүлдээ миний нэг шавьтай янз бүр болоод, дундаасаа хүүхэдтэй болоод, өөрөө салаад яваад өгсөн дөө. Гэтэл гэр бүлээ цуцлуулах өргөдлөө 2015 онд шүүхэд өгтөл хөрөнгөний маань талыг авна гэсэн. Тэгээд асуудал үүсээд одоо 113 сая төгрөгийн өрөнд орчхоод сууж байна. Үүдэн дээр шүүхийн шийдвэрээс мэдэгдэх хуудас наасан байгааг харсан байх.

-Тийм байна. Та хоёр хэдэн онд анх гэр бүл болсон  юм бэ?

-Бид 1997 оноос хамт амьдарсан. Үүнээс өмнө миний араас 10 гаруй жил гүйсэн. Тэгэхэд нь надад үнэхээр хайртай юм байна л гэж ойлгоно шүү дээ.  Тэгээд 1997 онд манайд хүрээд ирсэн. Оо, сойз, ойр зуурын өмсөх хувцастайгаа л хүрч ирсэн хүн. Тэгээд бид хоёр хамт амьдарлаа. Хааяа хуучин эхнэр, хүүхэд рүүгээ олон хоногоор яваад өгнө. Заримдаа би араас нь очиж авна. Эсвэл архи, дарс уусан үедээ “Намайг ирээд аваач” гэхээр нь очиж авдаг байсан.

Нэг удаа хөдөө явж байсан чинь миний нэг шавь над руу утсаар ярьсан. Тэр шавь маань “Жанчивмаа бид хоёр танайд усанд орьё гээд хамт ирсэн юм. Ирсэн хойноо Жанчивмаа усанд ч орсонгүй. Харин намайг усанд ороод гараад иртэл Д.Түвшинжаргал багш, Жанчивмаа хоёр эр, эмийн ажил хийж байна”  гээд уйлаад ярьсан. Тэгэхээр нь “Чи уйлаад яахав” гэж би хэлсэн. Би хүний үгээр үг хийгээд яахав, өөрийн нүдээр үзье гэж бодсон.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4   ЁКОЗҮНАГИЙН ЗӨВЛӨЛ АСАНОЯМА - ТОЧИНОШИН БАРИЛДААНЫ ШҮҮЛТИЙГ ШҮҮМЖЛЭВ

Башё болгоны дараа болдог уламжлалт Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийн хуралдаан Кокүгикан ордонд боллоо. Зөвлөлийн гишүүд Зуны тэмцээний хоёр барилдааны шүүлтэд шүүмжлэлтэй хандсан нь хоёулаа түрүү бөх Асаноямагийн барилдаан байсан юм. Гэхдээ буруу зөв шүүх гэхээс илүү моноий болсны дараахь шүүгч оякатагийн тайлбар бүрэн бус, ойлгомжгүй байсныг хатуу шүүмжиллээ. Тэмцээний 11 дэх өдөр Асанояма – Саданүми барилдаан дээр моноий болж, шүүгч нар хэлэлцсэний дараа холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Оономацү ояката “Асаноямагийн өсгий дохёноос түрүүлж гарсан тул Асанояма яллаа” гэж алдаатай, ойлгомжгүй тайлбар хэлж, үзэгчид хилэгнэн хашгарч байв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5  СҮХБААТАР АЙМАГТ ҮХЭР ЭРДСИЙН ДУТАГДАЛ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ

Сүхбаатар аймагт үхэр эрдсийн дутагдал өвчнөөр өвчилсөн талаар малчид мэдээлэл ирүүлж байна. Өвчилсөн үхэр яс мэрэх, мах идэх, гашуун нясуун эд зүйл долоох шинж тэмдэг илэрч байгаа ажээ. Шүү, хужир, нэмэлт тэжээл болох эрдсийн долоодос үхэр сүрэгтээ тавьж өгсөн ч нэмэр болоогүй тухай мэдээлэл өгч байгаа юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга сумуудад өнгөрсөн жил үхэр эрдсийн дутагдал гэх өвчнөөр өвчилж, олон тооны үхэр хорогджээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өнгөрсөн жил нэг айлын 40 орчим үхэр энэ өвчнөөр өвчилж, үхсэн байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас тухайн газруудад ажиллаж, эрдсийн дутагдал өвчин болохыг тогтоожээ. Энэ асуудлаар Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэгээс тодрууллаа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top