“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА”
СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН
(2019 ОН)
Нэг. Зорилго, сэдэв, хамрах хүрээ
Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор энэхүү уралдааныг зарлаж, 2022 он хүртэл жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эссэ бичлэгийн уралдааныг 2019 онд “Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн /X-XII/ сурагчид оролцох боломжтой.
Хоёр. Эссэнд тавигдах шаардлага
Гурав. Уралдааныг дүгнэх, шалгаруулах
Уралдаанд ирүүлсэн эссэг зохион байгуулах Комисс агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг харгалзан тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж, шалгаруулах бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүнг зарлана. Шалгарсан бүтээлүүдийг Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас (www.gia.gov.mn)-аар олон нийтэд сурталчилна.
Дөрөв. Шагнал урамшуулал
I байр: 1,000,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
II байр: 700,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
III байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч),
Шагналт байр: Тус бүр 100,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (6 сурагч)
Тав. Эссэ хүлээн авах хугацаа, хэлбэр
Уралдаанд ирүүлэх эссэг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1730 цаг хүртэл хугацаанд essay@gia.gov.mn хаягаар хүлээж авна. Эссэг Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээж авах байранд биечлэн ирж, өгөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ТЕГ-ын албан ёсны цахим хуудас болон (11)321802 дугаарын утсаар лавлана уу.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )