Цонхоор үсэрсэн иргэний амийг цагдаагийн албан хаагчид аварчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороо, Содон орон сууцны хороололд гэрийнхээ цонхоор унаж амиа хорлох гэж байсан иргэн Б-гийн амийг цагдаагийн албан хаагчид аварчээ. Энэ үйл явдал энэ сарын 4-ний өдөр болсон байна.

Гэрийнхээ цонхоор Б-г үсрэх үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн цагдаагийн алба хаагч Д.Лувсансанжаа н.Шинэбаатар нар мэргэжлийн ур чадвар гарган амийг  нь аварсан байна. Д.Лувсансанжаа “Албан хаагчийнхаа хамтаар хүний амь аварсандаа баяртай байна. Миний эмэг эх Фронт Бадам гэж хүн байсан. Увс аймгийн Өмнөговь сумын хүн. Фронтод олон мянган хонь мал хандивласан буянтай хүн. Тийм учраас эмээ шигээ хүнд тустай явахыг боддог” гэжээ.

Амиа хорлох гэж байсан иргэн Б-г цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(156.0.213.2) 2025 оны 03 сарын 13

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

1  |  0
Үсрэгч(202.179.31.12) 2025 оны 03 сарын 13

за 1 давхрын цонх сүртэй юм

1  |  0
Бат(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

хөөрхий дөө хэдэн бор цагдаа нар минь. Эднийг үнэлдэг хүн байна уу.

1  |  0
Top