Замын цагдаагийн уулзварын нэг эгнээг ХААЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 04

Замын цагдаагийн гүүрэн гарцыг ажлын төлөвлөгөөний дагуу энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.

Гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор өчигдрөөс буюу 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн авто замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлалаа.

Гүүрэн гарцын үргэлж дам нурууг хийхэд Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд металл тулаасны дотор гаргасан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нүхэн гарцаар зорчино.
 

Уг бүтээн байгуулалтын ажил хийгдэж, Замын цагдаагийн баруун урд уулзварын зорчих хэсгийн нэг эгнээг хязгаарласнаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн ба бүтээн байгуулалтын ажил дуустал иргэд та бүхнийг хүлээцтэй хандаж, байршуулсан тэмдэг, зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.158) 2025 оны 03 сарын 13

door n davhar vagon bagtahaar

1  |  0
Даш(202.131.243.50) 2025 оны 03 сарын 13

Ажил дуустал нийтийн тээврээр явцгаая.Баян таныг бид шоолохгүй.

1  |  0
Top