Сэтгүүл зүйн салбарынханд шагналын хур буулаа

2019 оны 05 сарын 03

Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Үүнээс хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг өөр, өөр сэдвийн дор зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдвээр дэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ээс “Редакторуудын Улсын зөвлөгөөн”, “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зэрэг хэд хэдэн чухал арга хэмжээг зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцэн, шийдлийг ярилцлаа.

Мөн өдөр МСНЭ болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас салбартаа үр бүтээлтэй ажиллаж, бусдыгаа үлгэрлэн дагуулдаг сэтгүүлч, уран бүтээлчдэд шагнал олгодог уламжлалтай.

МСНЭ-ээс “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн” хэмээх хүндтэй шагналыг дараах хүмүүст Соёлын төв өргөөнөө өнөөдөр /2019.05.03/ болсон “Хараат бус сэтгүүл зүй" Үндэсний форумын тайзан дээрээс гардууллаа.

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”
 

  • “Eagle” телевизийн сэтгүүлч Н.Отгонтуул
  • “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар
  • “Өнөөдөр сонин”-ы гэрэл зурагчин Г.Аргужин
  • “Zindaa.mn” сайтын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ


“ГАН ҮЗЭГТЭН”
 

  • Бэст ФМ 98.5 Б.Дэлгэрцэцэг
  • “Ардчилал таймс” сонины сэтгүүлч Б.Наранцэцэг
  • МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Т.Чимэгээ
  • “Chuhal.mn” сайтын сэтгүүлч Б.Анхтуяа
     

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТСЭН БАЙГУУЛЛАГУУД
 

  • Монголын Үндэсний олон нийтийн телевиз
  • “TV-5” телевиз
  • “ТМ” телевиз
  • “Засгийн газрын мэдээ” сонин
  • “Монголын үнэн” сонин
  • “Зууны мэдээ” сонин
  • “Gogo.mn” сайт
  • “Itoim.com” сайт
  • “Shuud.mn” сайт

“ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР”-ЫН ШАГНАЛ

  • Харилцаа холбооны тэргүүний ажилтан-МҮОНРТ
  • Хүндэт жуух бичиг- МСНЭ-ийн Дундговь салбарын тэргүүн С.Пүрэвсүрэн
  • Хүндэт жуух бичиг- Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг
  • Жуух бичиг- ЕTV телевизийн захирал, Монголын телевизүүдийн холбооны захирал Т.Ганзул
  • Баярын бичиг- МСНЭ-ийн Хөтөл салбарын тэргүүн С.Мөнхбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top