“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын баруун талд тус нисэх буудлын ажилчдад зориулсан 140 автомашины зогсоол ашиглалтад орлоо. 24 цагийн харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг, хяналтын камер бүхий тус зогсоолд нисэх буудлын ажилтнууд болон нисэх буудалд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын ажилчид, түрээслэгчид автомашинаа байрлуулах юм.
Энэ оны эхний улирлын байдлаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигч урсгал 6,2 хувиар өссөн бөгөөд урин дулаан цаг ирж, жуулчны урсгал ихсэхтэй уялдуулж, нисэх буудлын авто зогсоолын хүрэлцээг хангамжийг нэмэгдүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг авсан байна. Уг зогсоолыг байгуулснаар нисэх буудлын төв автомашины зогсоолын ачааллыг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж тооцжээ.



Сэтгэгдэл ( 1 )
өөр бичих юм, хийх юм алга уу? шинэ нисэх ашиглалтанд орох гэж байхад хий дэмий судалгаагүй, мөнгө угаасан үйлдэл боллоо. Биднийг машины зогсоол байгуулахаас илүү сэтгэж чадахгүй болгосон улс төрийн тогтолцоо, улс төрчидийн гор нь битгий гараасай гэж хүсэж явах юм. Хөх тэнгэр минь өршөө