Манай улсад 2018 онд 1801 ихэр хүүхэд мэндэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Манай улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар 1801 ихэр хүүхэд мэндэлжээ. Эдгээрийн 1760 нь хоёр ихэр, 41 нь 3 ихэр юм байна. Харин 2019 оны эхний гурван сард 445 ихэр хүүхэд мэндэлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Сонирхуулахад, БНХАУ-ын өмнөд хэсгийн Юньнань мужийн Мьянри Хани автономит тойргийн бүс нутагт 2005 оноос эхлэн жил бүр Олон улсын ихрүүдийн баярыг дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Тус арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлснээс хойш 30 улсын 12 000 ихрүүд оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu