ДАШТ: Богино үзүүлбэрийн дараа Загитова тэргүүлж байна (ВИДЕО)

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Японы Сайтамад уран гулгалтын ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Эхний өдөр спортын хосууд богино дасгалаа гүйцэтгэлээ. ОХУ-ын Евгения Тарасова, Владимир Морозов нар 81,21 оноогоор тэргүүлсэн.
 

Спортын хос, богино үзүүлбэр

1. Евгения Тарасова – Владимир Морозов (ОХУ) – 81,21

2. Вэньцзинь Суй – Цун Хань (Хятад) – 79,24

3. Чэн Пэн – Цзинь Ян (Хятад) – 75,51

4. Наталья Забияко – Александр Энберт (ОХУ) – 73,96

5. Кирстен Мур-Тауэрс – Майкл Маринаро (Канад) – 73,08

6. Александра Бойкова – Дмитрий Козловский (ОХУ) – 69,99

7. Ванесса Жеймс – Морган Сипре (Франц) – 68,67

8. Николь Делла Моника – Маттео Гуаризе (Итали) – 67,29

9. Эшли Кэйн – Тимоти ЛеДюк (АНУ) – 66,93

10. Анника Хокке – Рубен Бломмарт (Герман) – 64,28

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд богино үзүүлбэрийн дараа олимпийн аварга Алина Загитова тэргүүлж эхэллээ. Түүний гол өрсөлдөгч гэгдэж байсан Японы Рика Кихира 3 эргэлттэй аксель хийх гэж байгаад ганцхан эргэснээр шүүгч нар тэр үсрэлтэд нь нэг ч оноо өгсөнгүй. Рика 7-д, дэлхийн хошой аварга  Евгения Медведева 4-т бичигдэж байна.
 


Эмэгтэй, богино үзүүлбэр

1. Алина Загитова (ОХУ) – 82,08 оноо

2. Каори Сакамото (Япон) – 76,86

3. Элизабет Турсынбаева (Казахстан) – 75,96

4. Евгения Медведева (ОХУ) – 74,23

5. Лим Ын Су (БНСУ) – 72,91

6. Мэрайя Белл (АНУ) – 71,26

7. Рика Кихира (Япон) – 70,90

8. Сатоко Мияхара (Япон) – 70,60

9. Софья Самодурова (ОХУ) – 70,42

10. Брэди Теннелл (АНУ) – 69,50
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top