”Талын хөх чононууд” хилийн дээс алхлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг /"Талын хөх чононууд"/ FIFA DAY”S буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны шигшээ багийн өдрүүдийн хүрээнд аравдугаар сарын 12-нд Сингапур, 10-р сарын 16-нд Лаосын шигшээ багтай тоглоно.

Өмнө нь Монголын шигшээ багийн залуус ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Тайланд /4:2/, Малайз /2:2/, Маврик /0:2/, Гуамын /1:1/ багуудтай тоглож байсан.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ үндэсний шигшээ багаа ОУХБХ-ны нөхөрсөг тоглолтодууд оролцуулан, хилийн чанадад бэлтгэл сургуулилт хийж, олон улсын тавцанд өрсөлдөх боломжоор хангаж байгааг дуулгах нь зүйтэй.

Тэр ч утгаараа манай шигшээ багууд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж эхэлсэн. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатыг анх удаа давсан шигшээ багийн залуус ялалтын цувралаа үргэлжлүүлж, ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр анхны хожлоо авахыг ерөөе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top