Гэрэлт гудамжны энэ зуны нээлт боллоо

2018 оны 05 сарын 12

Нийслэлээс 2016 онд Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг автомашингүй Шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өчигдөр орой 20:00 цагаас боллоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр урлаг соёлын үзвэрийг сонирхож, амтат хоол зооглон, чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг сонирхох, худалдан авах боломжтой байв.

Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллана. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.19.35) 2025 оны 03 сарын 13

Сайн зүйлд саад байдаг гэдэг үг байдаг энэ гэрэл гудамжаа бүгдээрээ хайрлаж хамгаалж байгаасай

1  |  0
Уншигч (64.119.19.35) 2025 оны 03 сарын 13

Аль оронд иргэд үр хүүхдүүдтэйгээ ач зээгээ дагуулаад орой үдэш юм үзэж сэтгэлээ сэргээж зугаалдаг явдаг гудамжнууд байдаг хотод маань гэрэлт гудамж нээж байгаад баяр хүргэe

1  |  0
goo(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Ajilgui ene olon xumuusee ajiltai bolgoxiin orond yun gerelt gudamj ve? Manaid xezee ch zoxixgui xudlaa buun mungu!

1  |  0
Bolj bn(150.129.141.234) 2025 оны 03 сарын 13

Таалагдаж байна.

1  |  0
Top