Өнөөдөр морь өдөр

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Аргын тооллын 4 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 5, Гөрөөсөн толгой одтой, хар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих,  гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 11 цаг 20 минутанд тариалангийн хур орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top