Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын боомтоор орж ирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 12

Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүх БНХАУ-д дахь айлчлалаа өндөрлүүлээд ирэхдээ Монгол Улсын өмнөд хил болох Гашуунсухайтын боомтоор орж ирэхээр болсон байна. Энэ талаар түүний зөвлөх А.Үйлстөгөлдөр LIVE хийжээ. Тэрээр урьд өмнө нь онгоцоор нисч тухайн улсад айлчлал хийгээд буцахдаа газраар ирж байсан төрийн тэргүүн, Ерөнхий сайд байгаагүй гэдгийг онцолжээ.

Ерөнхий сайд Хятад руу нүүрс тээвэрлэж байгаа цуваа болон Ганц мод, Гашуунсухайт, Цагаан хадны боомтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах юм байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын нэг том зорилго нь нүүрсний экспорт байсан юм. Энэ талаар илүү дэлгэрэнгүйг мэдээллийг Эндээс авна уу.


 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БӨ Ерка (202.179.31.21) 2018 оны 04 сарын 12

Үилсээ дүү мундаг чадвартай зөвлөх шүү!

0  |  0
Еркегүл(202.179.31.21) 2018 оны 04 сарын 12

Мундаг шүү! Хэзээ ийм сайдыг бид харлаа.Бараг л хувийн онгоцтой сайдууд байдаг байсан.Газраар явж ард иргэдийн бодит амьдралд танилцаж байгаа нь түүний энгийн даруу занг харуулж бн.Удачи министир!

0  |  0
Top