Хаврын дунд хөхөгчин туулай сар Есөн улаан мэнгэтэй Шар луу өдөр
- Аргын тооллын: 2018.4.6, Баасан гараг
- Билгийн тооллын: 21
- Наран ургах шингэх: 06.23-19.27
- Үс засуулбал: Өвчин ирнэ
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )