"Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбоотой хэргээр сэжигтнээр татаж улмаар шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголын Бизнесийн зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН МЭДЭГДЭЛ
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ /2009/ болон Дубайн гэрээ /2015/ -тэй холбоотой
АТГ-ын мөрдлөгийн тухай
Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) нь тогтвортой, шударга, ил тод бизнесийн орчинг үргэлж дэмжин ажилладаг. Чухал үйл явдлуудыг цаг тухай бүрт мэдээлж байх нь манай гишүүдэд төдийгүй бизнесийн өргөн хүрээнд өндөр ач холбогдолтой билээ.
Өнгөрөгч Ням гарагт МБЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайханыг баривчилж, АТГ-ын өргөдлийн дагуу Монгол Улсын шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Одоогийн байдлаар АТГ-ын мөрдөн байцаалт явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл гармагц бид гишүүд та бүхэндээ цаг тухайд нь мэдээллэх болно.
Щвейцарын банкны асуудал болон Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг /Дубайн гэрээ/ АТГ-ын зүгээс хооронд нь холбоотой хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэнд бид ихээр санаа зовж байна. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10-р сард зурагдсан бөгөөд Б.Бямбасайхан нь 2010-р оны 8 сард буюу уг гэрээ байгуулагдсанаас хойш Монголд ирсэн гэдгийг мэдэгдье.
МБЗ-ийн Гүйцэтгэх хороо Б.Бямбасайханы ёс зүйт шударга занд бүрэн итгэж байгаа бөгөөд 2012 оноос хойш өнөөг хүртэл МБЗ-ийг удирдан ажиллаж байгаад талархалтай байдаг. Б.Бямбасайхан нь Монголын нийгэмд чухал хувь нэмэр оруулж байгаа манлайлагч төдийгүй хоёр намын удирдсан засгийн газруудад нэр төртэйгөөр зөвлөхөөр ажиллаж байсан.
МБЗ-ийн гишүүд болон хамтрагч түншүүдээс Б.Бямбасайханд үзүүлж буй дэмжлэг мөн анхаарал тавьж буйд Гүйцэтгэх хорооны гишүүд Бид талархаж байгаагаа илэрхийлье.
Үүний зэрэгцээ гишүүн байгууллагууд болон нийгэм, эдийн засгийн эерэг үр дүнгийн төлөө МБЗ үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж байгааг мэдэгдье.
МБЗ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ХОРОО

Сэтгэгдэл ( 20 )
Орос хятадаар айлгаж, барууныг магтдаг газар чинь энэ шүү дээ.
Энэ асуудалыг шалгаж нэг талд нь гаргах зөв хэн нэгнийг өмөөрч яахав цэвэр хүн бол шалгуулаад гараад ирнэ бүз уг хуулийн байгуулага шуурхай шалгаад олон түмэнд мэдээлж баймаар юм мөрдөн байцаалт явагдаж байхад хэрэгт авагдсан нотлох баримт гадгаш задрах ёсгүй одоо хэн дуртай нь шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг урьдчилж ялладаг больчихч гэм бурууг гагцхүү шүүх тогтооно жанаэрдэн
Энэ нөхрийг асуудалтай гэдгийг МБЗ өөрсдөө нотлоод байгаан биш үү. АТГ-ын ажлыг тайван хийлгээч. Ардаас нь хоригдох олон хүн байгаа болоод айхдаа арьсаа хамгаалах гээд байгаа юмаа даа.
ta bvhen sain shudraga hvn gej yund ni yariad baigaan hereb hulgaich bol nvvree nuusan hulgaich l shvv dee hereb buruugvi bol garaad l irne
Shalguulaad buruugui bol garaad irne biz. Doldoi nar erthen amia bod tolgoi deer cini suh gyalalzaj baigaa shuu.
meden budilaad baigaa iumuu medegdel gargagch,naad zaluug chini dubain gereetei mon toriin banknii asuudalaar shalgaj bn
Буруу ч байсан зөв ч байсан яахаараа монголчууд ийм бүдүүлэг үг хэллэгээр бусдыг эрээ цээрээгүй доромжилж харааж зүхэж байдаг юм бэ Энэ хараал зүхэл бичээд байгаа хараалчид хэзээ нэг цагт үйлийн үрээ эдлэх байх даа
Хэсэг булэг хумуус нь нийлж хууль зуйд нелеелех гэж оролдож байгаа нь терийг цэвэршуулж шударга болгох гэж Чадан ядан зутгэж байгаа тёр монголын ард тумнээ хундэтгэхгуй байна гэж узэж байна энэ хун Дубайд очиж гэрээ хийлцсэн нь унэн
МБЗ гэж гадны ХО нэртэй ДЭЭРЭМЧДИЙН нүүрийг тахалдаг, тэдний ЛУЙВАРЫГ нууж хааж дэмждэг байгууллага. Мөн төрийн өмчийг хулгайлж баяжсан цөөн тооны ТОНУУЛЧДЫН мөнгөөр төрийг бусниулж өөрийн эрх ашигт нийцсэн шийдвэ гаргуулдаг нь нууц биш. Бямбасайхн мэтийн ШУНАЛТАЙ, авьяас чадвар муутай, мэдлэггүй ДҮР ЭСГЭГЧийг бууны нохойгоо болгодог. ЭНЭ ТББ төрд нөлөөлөх гэж бүү оролд, хулгай, луйварыг ард түмэн ялгана.
Ene bas xudaldagdsan gazar bna da.
МБЗ АТГ-ын Мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдохоо болих хэрэгтэй, АТГ огт зүгээр байсан Хүнийг шалгаад баривчлав гэж
YADAG PALIDAG VE....HOL OCHIG HUTSAA..
bitgi.tenegtsed.bai..hiisen.heregtee.shalguulah.ni.zuin.hereg.shuu.dee
Negend ni oroltsood negend ni oroltsoogui geed bnuu? Tegeed ter oroltsson dubain gereegeeree hariutslaga huleeh yostoi biz de!
Odoo ene hediigee omoordog heseg buleg toriin bus baiguullaguud bii bolchij!!! Hulgai hiisen mongooroo johon demjleg uzuuleed ooriin bolgotson nogoo hed shatriin shig buruugui gj yamar hoshin shog shig lalruud we!!!
Хамт хулгай хийгээгүй бол дуугүй байж болно доо.
энэ хүний бөгс өмхий биш байна уу долдоо нараа
unend guitsegdlee yu gadnii mafiin buleg, mongolian business counsil chin ter chigtee mongoliig ideh tuluvlugeetei uls shuu.
долоогчоор дүүрцэн хорвоо юу даа,шалгаад гаргаад ирэг л дээ гэмгүй бол гараад л ирнэ биз дээ