Хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхдийн ээжийн эрхийг хасчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  найм настай эмэгтэй, 10 настай эрэгтэй хоёр хүүхдийг хойд эцэг Д нь хүчирхийлсэн гэмт хэрэг гарсан. Шүүхээс сэжигтэн Д-д 13 жилийн хорих ял оноох шийдвэрийг саяхан гаргасан юм. Тус аймгийн  Замын-Үүд сумын гуравдугаар багийн иргэн Т-ын эх байх эрхийг хасах асуудал дээр сумын Хүүхэд хамгааллын багийн хуралдаан болжээ. Иргэн Т нь байнга архидан согтуурдаг түүний 8,10 насны 2 хүүхэд байнгын эрсдэлт нөхцөлд амьдардаг, үл хайхрах хүнгүйн улмаас хүчирхийлэлд өртөх магадлал өндөр ажээ. Тиймээс иргэн Т-ын ээж байх эрхийг хасч, хоёр хүүхдийг нь асрамжийн газар хүргүүлэхээ шийдвэрлэжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөнхцэцэг(66.181.160.71) 2025 оны 03 сарын 13

шууд цаазаар авах хэрэгтэй ийм бузруудыг. юун 13н жил вэ улсын хоол зүгээр идэж байгаад л гараад ирнэ наад балиар юмнууд чинь.

1  |  0
Зочин (112.72.14.73) 2025 оны 03 сарын 13

Хүүхдээ хайхардаггүй ийм ээж аавууд нийгэмд олон байгаа.

1  |  0
mongol(27.123.212.134) 2025 оны 03 сарын 13

Ur huuhdee haihardgui. 20myangii ni avc arhi gudardag avgai nar zunduu2

1  |  0
Зочин (103.212.117.17) 2025 оны 03 сарын 13

Улс орон даяар архичидтай тэмцэх тэмцэлийг эхлүүлэхгүй бол бүгд архичин согтуу гэмт хэргийн үүр уурхай болоод дууслаа шүү дээ

1  |  0
zochin(202.179.26.8) 2025 оны 03 сарын 13

Ene zamin udiin dontonguudig bugdii ni taigan bolgo

1  |  0
Top