1420 хийн зуух олгожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 25

Орхон аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлын биелэлтийг хэлэлцжээ. 2017 онд агаарын бохирдлыг бууруулахаар тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 3 зорилт 20 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Энэ нь 80 хувийн биелэлттэй гарсан гэж дүгнэсэн байнаЗургаан багийн 1420 өрхөд хийн зуух, найман багийн 2422 өрхөд 2 тарифт тоолуурыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Мөн 2016, 2017 онд 530 орчим тонн “Нако” түлшийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top