"Идээ будаа элбэг дэлбэг байх нь ирэх жилийн өнгийг тодорхойлдог" хэмээн сэтгэж монголчууд сар шинийн баяраараа ууц тавьдаг уламжлалтай. Тэгвэл хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа энэхүү баяраа угтаж ууцаа бэлдэх их аянд улаанбаатарчууд ханцуй шамлан ороод байна. Тиймээс ууцны үнэ ханш болон хаана, хэдэн төгрөгөөр чанаж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Энэ жилийн хувьд сар шинийн баярын ууц дунджаар 200 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Мэдээж том, жижгээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй байгаа юм. Тодруулбал, бага хэмжээтэй ууцыг "Хүчит шонхор" зах дээр 120-150 мянга, дунд зэргийн ууцыг 160-180 мянга, том овор хэмжээтэй /илүү нугаламтай хонины/ ууцыг 200-300 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Иргэдийн хувьд ууцаа аваад чануулна гэдэг том ажил байдаг. Тэгвэл ууц чанах үйлчилгээний хувьд 25-50 мянган төгрөгийн хооронд байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
zaaval uuts chanah albagui.zugeer l mah chanaad tavichihaach
Za xudlaa une xuurgux arga xaigaad baigaarai. 100-180.000 gej bna le sh de.