Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр “Чингисийн ач хүү” Арго, Давааням, агуу философич Бат-Отгон, энд тэндхийн сүм хийдийн хамба лам пасторууд, ихийг мэдэгч бөө нар гээд л Монголын мухар сүсгийн зах зээлийн монополиудийн нэрс цуварна. Мэдлэггүй нийгэмд мухар сүсэг хүчээ авдгийн үлгэр Монголд биеллээ олж байх шиг. Хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй нэг л их том том ярьсан хүмүүс. Би ард түмний төлөө хэмээн ам уралдан ярьцгаана. Үнэндээ тэд хуурамч баг зүүсэн гэмт хэрэгтнүүд шүү дээ.
Мэдлэгийг нийгэмд дэлгэрүүлэх ёстой байгууллага нь Их дээд сургуулиуд мөн ШУА билээ.
Харин Монголын их сургуулиуд болон ШУА хуучирсан тогтолцооноосоо салж чадахгүй байсаар өдийг хүрч байна. Дэлхий нийт өндөр технологи, сансар огторгуйн талаар ярьж байхад Монголын мэдлэгтнүүд цөмийн хаягдал ямар ч аюулгүй мэтээр ярьж ард түмнээ хуурсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд Монголын ард түмэн мэдлэг боловсролоос хөндийрч мухар сүсгийг дагах боллоо.
Мухар сүсгийг тараагч гол газрууд нь Их сургууль, ШУА, энд тэндхийн шашны байгууллагууд. Тэд хаана ч хүчингүй зөвхөн Монголд л үйлчилдэг өөрсдийн гэсэн үнэнтэй. Тэдний үнэн гэж байгаа зүйлс ард түмний тархийг эргүүлж мэдлэг эзэмших бололцоог нь үгүй хийсээр л. Мэдлэг эзэмших хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуучууд, үр хүүхдээ боловсролтой мэдлэгтэй хүн болгох гэж байдгаа барах эцэг эхчүүд боловсролын алдаатай тогтолцооны хохирогч болсоор байна. Жил бүр мянга мянган Монголын ирээдүй болсон залуучууд сурсан мэдлэггүй, олсон боловсролгүйгээр ажилгүйдлийн армийг нэмэгдүүлсээр. Лам бөө нарт итгэсэн иргэд хувь заяаныхаа боол нь болж амьдралаа дэмий л даатгана. Үнэндээ амьдралаа хэн нэгэнд даатгахаас өөр зүйлийг хийж чадахгүй болсон байна шүү дээ Монголын ард түмэн.
Мухар сүсгийн эсрэг хамгийн их тэмцэх ёстой байгууллагууд нь өөрсдөө мухар сүсгийг тарааж байгаа нь эмгэнэлтэй байна. Их дээд сургуулиуд, ШУА ард түмнийг соён гэгээрүүлэх ёстой болохоос биш тэдний оюуныг бантан болгож, хоосон номлол заадаг тараадаг газар биш гэдгээ анхаарах ёстой л юмсан. Шашны байгууллагууд ард түмэнд буяныг үйлдэх ёстой болохоос биш “супермаркет” шиг ажиллах ёсгүй л юмсан.
Монголд Буддын, Христийн, Исламын, бөөгийн мөн хэдэн арван учир нь олдохгүй шашны зах зээл бий болоод байна. Тэд шашны үнэт зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах болжээ.
Монголд үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүд:
2010 оны эхэн үеийн байдлаар Монгол улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байгаагаас 254 нь Буддын, 198 нь Христийн, 44 нь Исламын долоо нь бөө мөргөлийн, тав нь Бахайн болон гурав нь тодорхой ангилалд үл багтах сүм хийд ажээ. 2010 оны эхний хагас жилд Улсын бүртгэлийн ерөнхий газар Христийн 37, Исламын 20, бөө мөргөлийн гурван сүм хийдийг нэмж бүртгэжээ. Евангелийн урсгалын Христийн шашинтнууд улс даяар бүртгэлгүй 250 сүм хийд байгаа болохыг тооцоолсон байна.
Энэ бол зөвхөн ил тоо. Үүнээс гадна Монголын өрх бүрт л бараг нэг бөө бий гэж бодохоор Монголчууд бид Түвдүүдээс нэг их ялгаагүй болжээ. Ард түмний сайн сайхны төлөө гэвэл эдгээр сүм хийдүүдийг ад үзээд элдвээр хэлээд яахав. Харин тэд Монголын эрх ашгийн төлөө Монгол хүний төлөө биш байгаад л хамаг учир байгаа юм.
Архангай аймгийн нэг лам Хөвсгөл аймгийн найз ламаасаа тэр нутгийн хөрөнгөтэй хүмүүсийн талаар мэдээллийг авна. Тэгээд Хөвсгөлд очоод Архангайгаас “алдартай” зурхайч ирлээ хэмээн зарлуулаад нутгийн баячуудын талаар авсан мэдээлэлдээ тулгуурлан уг айлд очиж “танайд нэг хөөрөг байна, тэр хөөрөг танайд хүнддээд байна, би аргалъя” гэх зэргээр сүлжээний бизнесээ эрхэлнэ. Эсрэгээрээ Хөвсгөлийн лам Архангайд очиж бас л луйвраа үргэлжлүүлнэ. Лам нар сүлжээний бизнесийг хамгийн амжилттай эрхлэгчид хэдийнэ болжээ.
Хийдүүдэд ном уншуулахын тулд кассанд оочирлож мөнгөө тушаана. Харин мөнгөгүй хүнд бурхан шашин шүтэх эрх чөлөө байхгүй, боломж ч үгүй. Бурхныг шүтэхийн тулд танд мөнгө хэрэгтэй. Хэдий чинээ их мөнгө ламд өгнө тэр хэмжээгээрээ бурхан таныг ивээнэ гэсэн логик Монголд үйлчилнэ. Лам нар үнэтэй машин унаж “брэнд”-ийн хувцасаар гангарна. Бөө ч ялгаагүй сүлжээний бизнесийг хөгжүүлэгчийн нэг.
Гудамжинд гуйлга гуйн зогсох хүүхдийн хажуугаар үнэтэй машинаа гайхуулах мэт давхих ламд бид очиж мөргөх ямар хэрэг байна Монголчууд аа. Ард түмэн зовж зүдэрч байхад хувийн жаргалаа хөөгч лам нарыг бид шүтээд яах вэ. Өдөр нь ламын дүрээр үдэш нь бирдийн дүрээр царайлагчдад бид итгэлээ өгөөд хэрэггүй л юмсан.
Сахил санваараа мартсан, сүсэг бишрэлээ уландаа гишгэсэн, ард түмнийг мэхлэгч лам нэр зүүсэн шар хувалзуудаар бид амьдралын замаа заалгаад л байх юм. Өөрөө өөртөө эзэн болж “тэнгэрлэг” хүн гэдгээ ухаараач дээ та.
Хаа байна вэ та нарын тэр сүсэг бишрэл, сахил санваар ард түмнийг залилахаа тэдний зовлонгоор жаргал хийхээ болиоч ээ.
Бөөгийн бизнес одоо үед хамгийн ашигтай гэсэн яриа амнаас ам дамжих болж. Нийгэмд үлгэр дууриал болох ёстой урлаг, спортын од нэртэй хүмүүс нь ч гэсэн хоолой нь сөөгөөд, амжилт нь буураад ашиг орлого нь багасаад ирэхээр бөө болох болжээ. Энэ маягаараа Монголчууд бид хүн төрөлхтний амьд онигоо болох цаг ойртоод л байна шүү. Монголчуудаа бид залилан мэхлэгчдийн бизнесийн хэрэгсэл болсоор л байна шүү дээ.
С.Бат

Сэтгэгдэл ( 15 )
Бат-Отгон яахаараа энд ордог билээ. хэний бодлого яваад бна вэ. шашин хар тахи гэдэг нь тодорхой болж байна
Зөв сэдэв. Хүмүүс сүүлийн үед хэт их мухар сүсэгтэй болоод байгаа нь буруу шүү дээ. Амьдралаа ядаж байгаа хүмүүсийг бөө болохгүй бол үхнэ гээд өр зээл тавиулж мөнгөөр бөө болгоод нөгөө хүн нт сэхсэн ч юмгүй үхсэн үнэн түүх байна. Нээрээ тэр бөө тэнгэр нь мөнгөгүй хүнд үйлчилдэггүй юм уу. Тэр үеийн бөө нар үнэтэй дээл алт мөнгөн бүстэй шил шилээр хатуу архи уудаг байсан юм уу. Бодох л хэрэгтэй. Хүний сэтгэхүйгээр тоглогчид
mal mini, chamaig ingej l nerlei de, uur ch yu gehev, chi heze ch bat-otgoni chigchi huruuni havid ch ochij chadahgui, sudlaach, doktor hun yum sh de, yum sain unsh, nom unshaaa, medlegee telee erguu mini, harin chi ter sarandavaag arvijuuldag nuguu heden maliin neg n yahiin argagui mun boloi
Bat Otgon gedeg hvniig ene toond oruulj bgaa ni haramsaltai. Hamgiin zartai luiwarchid chini ene 76 ba tvvnii nohod dotor bgaa shd
Хэдэн жилийн өмнө 2014 онд энэ ДАВААНЯМ гэдэг нөхөр казахстанд урилгаар хуралд очсон. Тэр хурал нь Чингэс хаан казах гаралтай казах хүн байсан гэдгийг зарлан батлах зорилготой байсан бөгөөд энэ тэнэг баас түүнийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуд нь казахууд энэ мангарыг Чингэс хааны 29 -р үе гэдгийг нь батлан өгч байлаа .
бөө бол анхнаасаа л бизнес бсан шүү бөөд итгээд хэрэггүй ёстой сайхан худлаа ярина шү дэ луйварчидаас хол бсан дээр
Zugeer l urdah zuile anhaaraad yawj bhd bolno ilvv dutuu svm hiid muhar svseg hereggui
Batotgon ni hemjeend hurchiheed iim yum bichde.
Сарандаваа эгч ч хэдэн малынхаа буянд болж байгаа хүндээ
Ухамсар мөчид ард түмнээрээ мөн ч их доог тохуу хийх юм даа.Сарандаваа ард түмнээ мунхруулж дуусахгүй юм
sh u a 1rt baigaa uls oronuud sain bna oo
shytleg bol alivaa neg ard tymend todorhoi hemjeegeer baisaar irsen baih ch bolno tsaashdaa ,bygdiig n ygyigej arai bolomgyi baih, hen yug shyteh n hynii erh ,syyliin yed od nertei hymyys hiih yum oldohgyi bolohoor boo bolood gej bna yagaad gedgii n jaahan ch gesen yum ynshij medsnii daraa bichih heregtei baih ooroo bas l hooson tolgoi boltoi medemhiiregch boltoi ,hydlaa shinjleh yhaan gej orilj bhaar irgedee eh oronch hymyyjleer 1rt hymyyjyyleh yostoi baih