Зөн билэгтэн Мерилин Керрогийн шинэ найз залуутай танилц

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

 Оросын “Зөн билгийн тулаан”-ы шилдэг оролцогч Эстонийн шулам хэмээн нэрлэгдсэн Мерилин Керрог дэлхий дахинаа мэддэг билээ. Оросын “Зөн билгийн тулаан” шоунаас төрөн гарсан хос бол Мерилин Керро болон Александра Шепс нар билээ. Тэд харилцаагаа Александр Шепсийг шоуны ялагч болон, цомоо гардаж авах үеэр албан ёсоор ил болгож байсан юм. Улмаар тэд хурим хийж, олны хайр хүндлэлийг хүлээсэн хосуудын нэг болсон. Харамсалтай нь тэдний салсан тухай мэдээлэл цахим ертөнцөд нийтлэгдэж, шүтэн бишрэгчдээ гонсойлгосон юм. Шүтэн бишрэгчид нь хосуудыг буцан нийлнэ хэмээн итгэл тавьж байсан боловч бүтээгүй юм.

Учир нь Мерилин Керро  Марк Александр Хансен гэгч залуутай болзох болоод хэдэн сарын хугацаа өнгөрчээ. Шинэхэн хосуудын тухай ОХУ-ын сайтуудаар янз бүрийн мэдээлэл гарч байгаа юм. Тухайлбал, Марк Александр Хансен нь Норвеги улсад боловсрол эзэмшсэн бөгөөд Европт амьдардаг нэгэн аж. Тэрбээр эхнэр хүүхэдтэй байсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулсны дараагаар Мерилинтэй болзож эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Одоогийн байдлаар хосууд өөрсдийнхөө тухай гарсан мэдээлэлд тайлбар хийгээгүй бөгөөд мөн үгүйсгээгүй аж.

Мерилин Керро нэвтрүүлэгт нэгэн удаа ярилцлага өгөхдөө “Александра Шепс миний хамгийн анхны эр хүн” хэмээж байсан юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

http://ayresearch.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top